Монгол шилтгээн ХК-ийн 821.8 мянган ширхэг хувьцаа арилжигджээ

Дорнод хүнс ХК-ийн хувьцааны ханш 60 төгрөгөөр өсч хаалтын ханш нь 110 төгрөг, Эрдэнэт хивс ХК-ийн хувьцааны ханш 19 төгрөгөөр, Хужирт өргөө, ХК-ийн хувьцааны ханш нь 5 төгрөгөөр өссөн байна. Харин НИК ХК-ийн хувьцааны ханш 1 төгрөгөөр буурч хаалтын ханш нь 119 төгрөг болсон байна.
Тэрчлэн Монгол шилтгээн ХК-ийн хувьцаа 800 төгрөгөөр, Женко тур бюро ХК-ийн хувьцаа 100 төгрөг, Чацаргана ХК-ийн хувьцаа 100 төгрөг, Моннос ХК-ийн хувьцаа 250 төгрөг, Бөөний худалдаа ХК-ийн хувьцаа 120 төгрөг, Ургац өгөөж ХК-ийн хувьцаа 185 төгрөг, Чимбай ХК-ийн хувьцаа 100 төгрөг, Улаанбаатар хивс ХК-ийн хувьцаа 1100 төгрөг, Монгол нэхмэл ХК-ийн хувьцаа 200 төгрөг, Хархираа ХК-ийн хувьцаа 30 төгрөгөөр тус тус арилжигдлаа. Монгол шилтгээн ХК-ийн 821.9 мянган ширхэг хувьцаа арилжигдсан нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаасанд тооцогджээ.

Ардын эрх сонин 227 /505/
Ж.Сүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button