Баруун бүсийн авто замыг өргөжүүлнэ

Азийн хөгжлийн банкны төлөөлөгч ноён С.Л.Атукорала нар өчигдөр гарын үсэг зурлаа. Баруун бүсийн авто зам нь БНХАУ-тай хиллэх, Ярантын боомтоос эхэлж Ховд, Өлгий аймгийг дайран ОХУ-тай хиллэх Цагааннуур хүрэх аж. Нийт 745 км үргэлжлэх энэхүү зам Шинжаан Сибирийг холбосон хамгийн дөт гарц зам болох аж. Нөгөөтэйгүүр тээврийн зардлыг багасган худалдаа арилжаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд улам түлхэц болох юм байна.

Манай улсын хувьд энэ зам дамжин өнгөрөх тээврийн телбөрөөс олох гадаадын валютын орлогын эх үүсвэрийг бий болгох ач холбогдолтой аж. Гэхдээ төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн дотоод төвшин 12 хувьтай байх ёстой бөгөөд уг нөхцөл бүрдсэн үед Азийн хөгжлийн банк болон донор орнуудын дэмжлэгийг хүлээдэг юм байна. Одоогийн байдлаар АНУ-ын TERA компани тус замын төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж буй аж.

Ардын эрх сонин 227 /505/
Г.Чимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button