Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг баталлаа.

Харин энэ удаагийн Өсвөр үе залуучуудыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулахад залуучууд, өсвөр үеийн төрийн бус байгууллагыг өргөнөөр оролцуулж, хэлэлцүүлэн саналыг нь тусгасан байна. Хөтөлбөрт Дэлхийн залуучуудын 2000 он ба түүнээс цаашхи хугацааны үйл ажиллагааны хөтөлбөр-ийн тэргүүлэх 10 чиглэл болон 2003 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас баталсан залуучуудын талаар анхаарал татсан нэмэлт 5 чиглэл болох нийгмийн амьдрал дахь өсвөр үе, залуучуудын оролцоо, хорт зуршил, өвчлөлөөс сэргийлэх зан үйлийн төлөвшил, аюулгүй орчинг бүрдүүлэхэд өсвөр үе, залуучуудын оролцоо, даяарчлал, ба залуучууд гэсэн бүрэлдэхүүн хэсгийг тусган оруулсан байна. Хөтөлбөрийн зорилгыг Мянганы хөгжлийн зорилттой нягт уялдуулж өгчээ. Залуучуудын өөрийнхөө төлөө болон ниймийн төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, хөгжих, эрх ашгаа хамгаалах, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд оролцох оролцоог өргөжүүлэх ээлтэй орчныг бүрдүүлэх замаар чадварлаг, бүтээлч, ёс суртахуунтай, боловсрол соёлтой иргэн болж төлөвшихөд нь нэмэр болоход Хөтөлбөрийн зорилго чиглэж байна. Мөн 12-18 насны хүүхдийн хэрэгцээ шаардлага, насны онцлогт тохируулан хөтөлбөрт Өсвөр үе гэсэн нэр томьёо хэрэглэсэн аж. Хөтөлбөр 3 үе шаттай 2015 оныг дуустал хэрэгжинэ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button