Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах төслийг дэмжив

ядуурлыг бууруулах хөтөлбөр-ийн буцалтгүй тусламжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зарчмын хувьд дэмжихээр тогтов.
Уг хөтөлбөрийн зорилго нь малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын давуу нөөц боломжийг ашиглан бүтээгдэхүүнээ гадаадын зах зээл рүү гаргах боломжийг бий болгоход оршиж байна. Мөн Монголын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулах, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулахад хөтөлбөр чиглэж байна. Хөтөлбөр хоорондоо уялдаа бүхий гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Тэдгээр нь тус бүр тодорхой төслөөр дамжин хэрэгжих юм. Хөтөлбөрийн хугацаа 5 жил, 2007 оны нэгдүгээр сараас хэрэгжинэ. Нийт төсөв нь 8 сая гаруй ам доллар юм байна. Хөтөлбөрийг Үйлдвэр худалдааны яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Үйлдвэрийн хөгжлийн байгууллага хэрэгжүүлнэ

/Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button