Монгол, Оросын улсын хилийн дэглэмийн тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжив

Хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан 1980 оны хилийн дэглэмийн тухай гэрээг шинэчлэн өөрчилж, төслийг нь 2003 онд үзэглэсэн боловч Оросын талын саналаар зарим найрлагын шинжтэй өөрчлөлтийг 2005 онд хийхээр болсон байна. Үүний дагуу 2006 онд Оросын талтай дахин хэлэлцээ хийх Ажлын хэсэг байгуулан төслийг шинэчлэж, ОХУ-тай 2006 оны 8-р сард эцэслэн тохиролцсон юм.
Хилийн дэглэмийн гэрээг шинэчлэхдээ дараах шинээр бий болсон хүчин зүйлүүдийг харгалзаж үзсэн байна.
-Хоёр орны улс төр, нийгэм эдийн засгийн амьдралд өнгөрсөн хугацаанд өөрчлөлт орсон,
-Хил дамжин түгэх аюул бүхий терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, зэвсэг болон мансууруулах бодисын хууль бус худалдаа, цагаачлал, гамшгийн шинж байдал өөрчлөгдсөн,
-Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт түүний дотор эдийн засгийн чиглэлээр өргөжсөнөөр хил орчмын нутаг дэвсгэрт ажил, үйлдвэрлэл эрхлэн амьдарагсдын тоо олширч, хөдөлгөөн ихэссэн,
– Хилийн зарим багана тэмдгийг шинээр нэмж босгосноор хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн хариуцсан хилийн тэмдгийн дугаар өөрчлөгдсөн зэргээс шалтгаалж, Монгол Улс, ОХУ-ын улсын хилийн дэглэмийн тухай хоёр орны хоорондын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна.

/Засгийн газрын хэвлэлийн албанаас манайд мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button