Төсвөөр популизм хийдгээ больё

-УИХ-ын нэгдсэн хуралдаанаар АН-ын зөвлөлөөс тавьсан хөдөлмөриин хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэх асуудал олны анхаарлыг татаж байна. Энэ талаархи таны байр суурийг сонсъё.
-УИХ дахь АН-ын зөвлөлөөс хөдөлмөриин хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүулэх асуудлыг тавьж байгаа. Энэ асуудлаар МАХН-ын бүлэг, АН-ын зөвлөл хоорондоо ярилцаад, ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Ер нь аливаа улс төрийн намын бүлэг зөвлөл хийгээд тэдгээрийн гишүүдийн зүгээс гаргаж буй саналыг Засгийн газаргүйгээр, тухайлбал, Сангийн яамны тооцоо судалгаагүйгээр, НХХЯ-ны цалин хөлсний асуудал хариуцсан холбогдох хүмүүсийн оролцоогүйгээр УМХ дээр шууд санал хураалтаар шийдчих боломжгүй. Хөдөлмөриин хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна уу гэвэл байгаа.

Засгийн газар өөрөө хоёр дахин биш юм аа гэхэд тодорхой хувиар нэмэх саналаа 2007 оны төсөвт тусгаад явж байгаа. Нэгэнт ингээд тусгачихсан байхад заавал хоёр дахин нэмнэ гээд шахалт үзүүлж болохгүй. Хэрвээ хоёр дахин нэмнэ гэвэл төсөв ачаалаа даах уу үгүй юу гэдэг эргэлзээтэй. Энэ тохиолдолд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд энэ нэмэлтдээ татагдаад уначихдаг аюул бий. Хэдэн жилийн өмнө хөдөлмөриин хөлсний доод хэмжээг 40 мянган төгрөгөөр тогтооход аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 40 мянгад нь баригдаад, ашиг орлого, бизнесийн үйл ажиллагаанд шууд хамаарч бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, тэгж чадахгүй тохиолдолд цалингаа өгч чадахгүй дампуурах тохиолдол олонтаа гарч байсан.

Өөрөөр хэлбэл, хөдөлмөриин хөлсийг хоёр дахин нэмэнгүүт хувийн хэвшил бүхэлдээ шууд нурна. Нөгөөтэйгүүр, сөрөг үр дагаврыг харъя гэвэл ажил эрхэлдэггүй, тэтгэвэр тэтгэмж авдаггүй орлогын эх үүсвэргүй хүмүүс цалин нь нэмэгдсэн хүмүүсийг дагаад амьжиргааны өртөг нь нэмэгдэж, амьдрал нь улам унана.

-Өмнөх хэлэлцүүлгийн үеэр АН-ын зөвлөлийнхөн энэ саналаа дэмжүүлэх гэж хоёр ч удаа завсарлага авах нэрийдлээр хурал хаясан. Зөвхөн сонгогчиддоо амалснаа биелүүлэхийн тулд улс орны эдийн засгийн боломжийг харгалзалгүйгээр улайрч байгаа нь харагдлаа. Эдийн засаг, төсвөөр популизм хийгээд байгаа ют шиг санагдахгүй байна уу?
-Яг дотор нь оролцож байгаа гишүүний хувьд харахад санааны зоргоор асуудалд хандаад байдгаа болих хэрэгтэй гэж бодож байна. Бололцоо нөхцлөө харсан, үндэслэл судалгаатайгаар асуудлыг тавина уу гэхээс хэн нэгэн гишүүн өөрийн санааг гүйцэлдүүлэх гэж асуудал тавиад, түүндээ хүрэх гээд улайраад байж болохгүй. Тэр тусмаа үндэслэл тооцоогүйгээр улайрах нь бүр болхи хэлбэр. Ажил хэрэгч байр сууринаас хандах хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг 11333 төгрөг болгочихлоо. Гадаад зах зээлээс хамааралтай, экспортын бүтээгдэхүүний үнэ ханштай холбоотойгоор эдийн засгийн хөгжлийн сан тасалдах, төсвийн орлого бүрдэхгүй байх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд яах юм бэ. Зөвшвөрөөд санал хураагаад шийдчихсэн мөртлөө нэг хэсэгтээ явж байгаад гэнэт эдийн засгийн чадавхи суларвал яах юм бэ? Ойлгомжгүй үлдэж байгаа л асуудлын нэг.

-АН-ын зевлөлийн дарга Л.Гансүх хэлэхдээ Засгийн газар дандаа байхгүй болохгүй гэсэн худлаа тооцоо үзүүлдэг. Бид болох бүтэх талаас нь тооцоо хийчихлээ гэж байсан. Та бүхэн тэр тооцоо судалгаатай нь танилцсан уу?
-Үгүй. Төсвийн орлого зарлагын тэнцлийг иим байж болох юм гэсэн төсөөллийг хашрууд хийгээд дэвшүүлсэн болохоос яг иим байна гэсэн нарийвчилсан тооцоо судалгаа тэдэнд байхгүй. Засгийн газрын хийгээгүйг бид хийчихлээ гэдэг бол угаасаа огт худлаа. Хаанаас тооны эх үүсвэрийг гаргаж авах юм бэ. Бодит тоон үзүүлэлтээр бүх асуудлыг ярьдаг юм.

Дараа нь эдгээр саналыг холбогдох хоёр яам боловсруулаад Засгийн газарт өргөн мэдүүлж, Засгийн газарт хэлэлцсэнийг УИХ-д оруулж ярилцах шаардлагатай. Өнөөдөр хоёр ажлын хэсэг гараад иим байж болох юм гэсэн байдлаар, өөрсдийн өнгө аясаар УИХ-д оруулж санал хураах гээд бэлдэж байх шиг. Хуулиараа бол тиим байх ёсгүй.

-Эдийн засгийн хөгжлийн санд бөөн мөнгө орж ирнэ гэж төсөөлөөд нийтмийи асуудалд үүнийг зарцуулах чимэгтэй саналуудыг дэвшүүлэх болсон юм биш үү. Уг сангийн зорилго нь арай өөр баймаар.
-Төсвийн хүрэлцээтэй үед сан арвижаад, орж ирсэн мөнгө нь сандаа л байх ёстой. Онц шаардлагатай үед төсвөөс гадуур улс орны хегжилд хувь нэмэр болохуйц бүтээн байгуулалт, хүн амын амьжиргааг дээшлүүлэх цогц хөтөлбөрүүдэд зарцуулах зорилго ор л хөгжлийн санг байгуулсан юм шүү дээ. Тэгэхлээр төсваөс шийдэх асуудлуудыг заавал хөгжлийн сангаас гарга гэж шахалт үзүүлэх, улс оронд богино хугацаанд үр дүнгээөгөх, өгөөжтэй арга хэмжээнд ийм санал дэвшүүлээгүй мөртлөө үүнээс хумслах гээд байгаа асуудлыг би хувьдаа зөвшөөрөхгүй. Хөгжлийн сан арвижаад л байж байг. Ахиухан арвижуулж, хуримтлуулж авахаа л бодъё. Сонгуулийн амлалт биелүүлэх гээд нийгмийн халамжийн цогц арга хэмжээнд хөгжлийн сангаас цацах асуудлыг зохицуулж, ямар нөхцөлд энэ сангаас мөнгө гаргах вэ гэдгийг хуульчлах л хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төрийн амбицаар төсөв, эдийн засагт хандах нь хамгийн буруу асуудал.

-Бүс нутгаа хөгжүүлэхэд зорилгоор гишүүн тус бүр 100 сая төгрөгийг захиран зарцуулах эрх олгосон шуугиан тасрав уу гэтэл дахин 250 сая төгрөгийн асуудал босч ирлээ. Үүнийг буруу, зөв ойлгосон иргэд ч янз бүрийн хэлбэрээр байр сууриа илэрхийлж байна. Та үүнийг юу гэж үзэж байгаа вэ?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2007 онд 340-өөд тэрбум төгрөгийг зарцуулна гэсэн төлөвлөлтийг Засгийн газар хүлээж авч байна. Төсөв хэлэлцэх үед энэ тоо өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг 2000 онтой харьцуулбал тодорхой хэмжээгээр эдийн засаг өндийж босч байгаагийн л шинж. Тэгсний зоргоор удаан хугацаанд үр дүнгээ өгдвг хөрөнгө оруулалтад учир зүггүй хуваарилалт хийхийг бас бодолцохгүй бол болохгүй. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд бүс нутгийг хөгжүүлэхэд тухайн орон нутгаас сонгогдсон гишүүдийн тойрогт эн тэргүүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийхээр тус бүр 100 сая тнгрөгийн хуваарилалтыг хийж өгсөн. Тулгамдсан олон асуудлыг нэг дор өргөс авсан юм шиг шийдчих боломжгүй. Тэр 100 сая төгрөгөөр орон нутагтаа өгөөжтэй ажлуудыг хийж бүтээгээд явж байгаа олон гишүүд буй. Энэ жил 250 саяыг тусгая гэж байна. Тойрог бүрт, гишүун бүрт зовлон байгаа учраас түүнийг шийдэхийн тулд тодорхой хөрөнгө хэрэгтэй. Ийм хөрөнгө оруулалтыг тусгахаас ч аргагүй.

Үүнийг ямар замаар яаж олгох саналаа хэрхэн хамгаалахаас хамаарч шийдэх болов уу. Тойргоос саналыг нь аваад тулгамдсан асуудал дээр нь хуулийн дагуу тендер зарлаж гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулаад, засаг дарга, орон нутгийн засаг захиргаа, Сангийн яам, Шадар сайдын ажлын албанаас зохион байгуулах зарчмаар л явах ёстой. Үүнд гишүүд өөрсдөө мөнгөний зарцуулалтад биеэр оролцоод, хутгалдаад байх шаардлагагүй. Гэхдээ мөн л тооцоо судалгааны үүднээс хандах нь зүйтэй. Амнаас гарсан тоо болгоныг ажил болгоно гээд дайраад байвал бүтэхгүй.

-Гишүүн Р.Эрдэнэбүрэн танай намаас гарсантай холбоотойгоор Эх орон нам хоёр дахь гишүүнээ алдлаа гэж ярьж байна. Хэдийгээр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа боловч энэ талаар намын удирдлага, улс төрийн зөвлөлд ямар нэг байдлаар урьдчилан мэдэгдсэн үү. Үүнийг танай намын нөхөд юу гэж үзэж байгаа вэ?
-Тэгэхлээр энэ нь УИХ-д сонгогдсон хойноо өөр намд элсэх асуудал гэхээсээ илүү цаашдын улс төрийн алхмаа сонгож байгаа хэрэг, Эх орон нам УИХ-д долоон суудалтай байсан.
Өнөөдөр яг нарийндаа гурван гишүүн маань өөр өөрийн сонголтыг хийгээд УИХ дахь бусад намуудын зөвлөлд орохоор гишүүн нь болоод явж байна. Бидний хувьд тэдний сонголтыг үгүйсгэх, ямар нэг байдлаар дүгнэж цэгнэх нь байж болшгүй асуудал. Улс төрийн ямар ч нам УИХ-д тодорхой тооны суудал аваагүй тохиолдолд УИХ дахь бүлэг, зөвлөлөөрөө дамжуулаад асуудлаа нэгдсэн бодлогоор тавьдаг. Эх орон намын хувьд найман хүнээс доошгүй бүрэлдэхүүнтэй байж сая бүлэг байгуулах ёстой. Нэг намын бодлогыг хэрэгжүүлэх, намын байр сууринаас олон түмэнд бодлогоо таниулж, УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломж хараахан бүрдээгүй. Тиймээс ч нэр бүхий гурван гишүүн сонголтоо хийж аль нэг бүлэгт хамаарч, нэгдсэн бодлоготой явъя гэсэн зорилгыг юуны түрүүнд тавьсан болов уу гэж бодож байна.. Одоохондоо улс төрийн зөвлөлд албан ёсоор хүсэлтээ тавиагүй байгаа. Ойрын үед намын улс төрийн хурал болоогүй.

-Танай гишүүд өөр намд элссэнтэй холбоотойгоор зөвхөн намын гишүүдийн идэвх, үнэлэмж төдийгүй хөндлөнгийн ажиглагчдын үзэл бодол өөрчлөгдөх хандлагатай байгааг үгүйсгэх аргагүй. Цаашид намын удирдлага, үйл ажиллагаанд дүгнэлт хийх хэрэгтэй л болох нь дээ.
-Мэдээж УИХ-д төдий тооны суудал авч орж ирсэн улс төрийн нам ажиллах ёстрй. Бүхэлдээ, эргэн тойронд ажиллаж байх ёстой. Тэр тусмаа Эх орон нам Засгийн газарт гурван сайдын суудалтай байгаа шүү дээ. Дөрөв нь явсан ч гурван хүн байна. Тэднийг өөр намын сонголт хийхээс нь өмнө тодорхой зохион байгуулалтад ороод, намын байр сууриа УИХ дээр илэрхийлээд, бүх вүйлд хүрч ажиллаж чаддаг байсан бол ийм асуудалд хүрэхгүй. Зохион байгуулалт дутуу байсантай холбоотои гэж шууд хэлж болох юм. Гэхдээ тэр хүмүүсийг зөв, буруу гэсэн үнэлэлтийг би өгөхгүй. Өөрийн бодол өөртөө зөв.

-Та ч гэсэн ийм асуудалд холбогдож байсан.
-Тийм, намайг чинь бүр намаас гаргачихсан юм биш. үү, сонин хэвлэлээр бол. Нөгөө яриад байдаг намдаа л оруулчихсан байна билээ /инээв/.

-Таны өрөөний цонхоор харагдаж буй их бүтээн байгуулалт сүндэрлэж дуусах дөхөж байх шив. Бас төрийн ордны хойдхон талд парламентын ордонг барих тухай ярьж эхэллээ. Уг нь уудам талд, хөдөө хээр барьсан бол түүнийгээ дагаад хот тэлж, хөгжил өрнөх байсан болов уу?
-Албаны хүмүүсийн тайлбараас сонсоход тэр хөрөнгийг завхан парламентын ордон бариулахад л зориулж өгч байгаа юм гэсэн. Ийм тохиолдолд барихгүй, бариулахгүй гээд, ч яах юм билээ. Гэхдээ урд талын энэ цогцолбор удаашралтай, нэмэгдэл хөрөнгө их шаардсан л ажил боллоо. Чанар чансаа нь ч юу болж байгаа юм, бүү мэд. Яахав, төрийн ордон урд талдаа болсон болоогүй ийм хүндэтгэлийн өргөөтэй боллоо гэж бодъё. Миний ойлгосноор арын цэцэрлэгт бас парламентын ордноо барихаар төлөвлөж байх шиг байна. Гэхдээ эцэслэн шийдээгүй байгаа. Өөрийн чинь асуудгаар нээрээ арай зайтай газар байж болоогүй юм уу гэж бодох л юм. Ямар газар мундсан биш эрүүл чийрэг газарт, бас дайвар хот суурин бий болгох үүднээс хотоос гадагшлуулахад буруудахгүй байсан байх, миний хувийн бодлоор.

Хотын төвлөлрөлт, замын бөглөрөл ямар байгаа билээ. Тэлж хөгжих хэрэгтэй. Дархан- Уул, Өвөрхангай нь холдоод байвал манай Налайх, Багануурт сайхан хурдны замтай болчихсон, дэд бүтэц хөгжсөн, ямар ч асуудал алга. . Багануур холдоод байвал Налайхын наад талд Хонхорын станцын орчимд сайхан газрууд байна. 20-30 минутын газрыг хол гэхгүй биз дээ. Тэнд аваачаад барьж болно шүү дээ. Засаг захиргааны нэгжүүдийг бүгдийг нь хотоос гаргаад тэнд байрлуулж болно шүү дээ. Багануур энэ хоёрын хооронд цаг хорин минут л явж байна. Заавал Улаанбаатарт шавааралдаж яах гээд байгаа юм бэ. Заавал энд барь гэсэн юм байхгүй шүү дээ. Чуулганд энэ асуудлыг ярина.

-Хэдийгээр өнгөрсөн боловч асуулгүй өнгөрч чадахгүй нь. Засгнйн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед таны хувьд тун тайван, чимээгүй өнгөрсөн. Хийгүй хүн болохоор тэр үү, яагаад тэр вэ?
-Сөрөг хүчний хувьд тавих л ёстой асуудал. Огцруулах, огцруулахгүйдээ гол нь биш хэлэлцэх л ёстой, тэр утгаараа хуулийн дагуу хэлэлцсэн. Чуулган дээр болсон үйл явдлыг эргээд харахад хүнд жаахан мораль байх ёстой гэдгийг тэндээс харж болохоор байсан. Нэг рүүгээ айхавтар дайрсан, хэрэлдсэн, муу муухайгаар хараасан. Тэр болгоныг хараад сууж байхад үнэхээр улс төр гэж ийм байдаг юм уу, эсвэл улс төрөөс ангид байдаг хүмүүст өөрсдийгөө улстөрчид ийм байх ёстой гэж харуулах гэсэн юм уу гэдгийн заагийг харж ойлгох бололцоотой байлаа. Бидний заримд олон дайралт, цохилтууд ирсэн. Алдаа, оноотой зүйл байлгүй яахав. Гэхдээ асуудалд ухаалаг байр сууринаас хандах шаардлагатай нь харагдлаа. Аливааг хурцатгаж, хэрүүлийн шинж чанартай болгож, төрийн албыг гудамжны байр сууринд аваачиж тавьчихаад өерсдийгөө харуулахаар телевизийн бүх сувгийг нээлгээд, ингэж айл өрх бүрт хэрүүлээ хүргэлээ шүү дээ.

Энэ бол тааламжтай байгаагүй. Би аливаа асуудалд зарчмын байр сууринаас хандахыг хичээдэг. Тиймээс над руу дайраад, хэлээд байх юм байсангүй. Намайг, миний ажлыг ойлгодог олон гишүүн байдаг учраас. Миний хувийн зан чанар, асуудалд ханддаг байдал зэргээс хамаараад над руу дайрч довтлох, чулуу шидэх асуудал гараагүй байх гэж бодож байна. Цаашид ч алдаагүй ажиллах юмсан, энэ улс оронд хэрэгтэй юм хийж бүтээхийн төлөө л ажиллах болно.

-Үлдсэн жил хагасын хугацаанд ямар ажлыг амжуулъя гэж бодож байна вэ?
-Мэдээж хариуцсан салбарынхаа ажил амьдралыг өөд татах талаар анхаарч ажиллана. Өнгөрсөн бямба гарагт л гэхэд шуурхай аврах бүлгийг ажиллуулах нээлтээ хийлээ. Энэ бол онц чухал ажил байлаа. Өөрөө санаачлаад, тодорхой хөрөнгө гаргаж, аврагч нараа бэлтгэлээ. Цаашид техник технологийг нь шинэчлэх, материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр олон ажлыг хийнэ. Хариуцсан ажилдаа эзэн байх ёстой. Шинэ бүтээлч, зөв менежментээр энэ байгууллага, хамт олныг удирдаж авч явах ёстой. УИХ-ын гишүүний хувьд нийт ард түмэнд хэрэгтэй олон хуулийг боловсруулж, хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахад хувь нэмрээ оруулахын зэрэгцээ тойрогтоо дэвшүүлсэн мөрийн хөтолбөрөө биелүүлэхэд онцгой анхаарч байгаа.

-Одоогоор хэчнээн хувийн биелэлттэй явна?
-Спортын цогцолборыг тойргууддаа барьчихвал үндсэндээ биелчихлээ. Энэ 1.7 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг тавьчихсан. Сонгогчидтойгоо уулзаад амласнаа биелүүллээ шүү гэдгээ хэлсэн. Ингээд үлдэж байгаа хоёр гуравхан асуудлаа шийдвэрлэчихвэл биеллээ гэж үзэж болно.
Гэхдээ сонгуулийн хууль томсгосон мажоратори системээр явагдах учраас хуулиар нам, эвслийн мөрийн хөтөлбөрөө таниулах хугацааг богиносгосон. Тиймээс тойрогт олон юм хийж өгнө гэж амлах бүх амлагаа энэ сонгуулиар төгсгөл болж байгаа. Ингэснээр гишүүнээс өөрөөс нь юм нэхэх эрх ч сонгогчдод байхгүй болно.

(Өнөөдрийн монгол 224/394)
У.Оргилмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button