Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын айлчлалын өмнө стратегийн орд газрыг зарлахгүй байх үүрэг өгчээ

Гэхдээ YХЯ-ны өргөн барьсан жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд чамгүй хугацаа өнгөрч буй ч стратегийн гэсэн ангилалд ямар ордыг оруулж байгаагаа ихэд нууцалж буй юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр ирэх сарын 4-нд эхлэх Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлал болон Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын өмнө эдгээрийг зарлаж болохгүй гэсэн үүрэг өгсөн бололтой. Учир нь, стратегийн гэх ангилалд хамааруулж буй зарим ордыг манай улсын хоёр хөрш сонирхож буйтай холбоотой гэнэ. Урьдчилаад зарлачихвал айлчлалын үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлол байгаа юм байна.

Засгийн газрын хуралдаанаар оруулахдаа ч нууцын зэрэглэлд хамааруулжээ. Сайд нарт ч жагсаалтыг өгөөгүй аж. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар мөн л энэ талаар нууцаар хэлэлцжээ. Ингээд нэр бүхий зургаан ордыг нэмж стратегийн гэсэн ангилалд оруулах болсон байна. Ингэж нэмэх болсон нь хөдөлгөөнүүдийн шаардлагатай холбоотой гэнэ. Тэдний зүгээс 27 орд газрын жагсаалтыг YХЯ-нд ирүүлжээ. Зарим нь урьд баталсантай давхцаж, зарим нь стратегийн гэх ангилалын тогтоосон босгод хүрээгүй учир ийн зургааг нь л баталсан байна. Урьд баталсантай нийлээд 45 орд газрыг стратегийн гэсэн ангилалд оруулахаар Засгийн газраас УИХ-д санал оруулах бололтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button