Гадаадынхан XIII зуунд удахгүй зочилно

Тэгээд хотоос ийшээ машинаар сэгсчүүлэн барин энэ удаан явж явж шүү гэж уйлсан гэнэ лээ. Тэдний хөтөч залуу үүнийг хэлсэн. Yнэн л дээ. Монголд ирсэн жуулчдад Улаанбаатарт үзүүлэх юм тун хомс. Гандантэгчинлэн хийд, Зайсан толгой. Хотоос зайдуухан хамгийн ойр газар нь Тэрэлж. Байгалийн үнэхээр үзэсгэлэнтэй газар ч бараг жуулчны компани болгон л тэнд баазаа байгуулдагт байгальд хайртай хүмүүс эмзэглэдэг билээ. Тэгвэл хотод ойрхон, засмал замаар 53 км явж очоод үзчих нэгэн гайхамшиг удахгүй ашиглалтад орно. Энэ нь Женко тур бюро-гийн Чингис хааны 40 м өндөр хөшөө бүхий цогцолбор. Энэ нь дэлхийд байхгүй хамгийн том морьтой хөшөө бөгөөд уг хөшөөг тойруулан 800 гэр барих юм. Тус цогцолборын төслийн эхний үе буюу хөшөөний ган хийцийн ажил дуусч, хоёр дахь шатандаа оржээ. Уг төслийн хүрээнд барилга байгууламж баригдаж байгаа учраас байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор 100 мянган мод хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагаас одоогоор 300 мод суулгаад байгаа. Yүнээс цаахна Туул голын шугуйд орчин үеийн SPA зочид буудал, иж бүрэн гольфын талбай байгуулахаас гадна энд хиймэл нуур, наран шарлагын талбайг ч мөн байгуулах юм.
Тус компанийн байгуулж буй өөр нэгэн цогцолбор нь XIII зуун үндэсний парк цогцолбор. Тийш зүглэсэн хэнийг ч морьтой баатрууд угтахад гайхах юмгүй. Монголын түүхийн оргил үе болсон XIII зууны үеийн аж амьдрал, ахуй дунд зочид гийчдийг оруулснаар тухайн үеийн ахуй соёлыг бодит байдлаар үзэж мэдрэх, зан заншилтай танилцах боломжтой. Дээрх цогцолборууд ирэх хавраас анхны жуулчдаа хүлээн авах бөгөөд 2008 оны долдугаар сард бүрэн хэмжээгээр ашиглалтад орох аж. Энэ талаар тус төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Х.Баттулга ярихдаа 2008 онд Бээжинд болох зуны Олимпийг зорьсон жуулчид, тамирчид хөрш манайхаар дайраад Монголоор бахархаг. Зөвхөн гадаадынхан биш, монголчууд ч очиж тав тухтай амраг гэж тайлбарласан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button