Амны эвгүй үнэрт шүлс буруутай

Амны хөндийгөөс эвгүй үнэр гарах нь шүлстэй холбоотой юм байна. Тодруулбал, шүлс багасвал үнэр нэмэгддэг аж. Шүлс хэвийн ялгарах процесс удаашрахад үнэр гарч эхэлдэг байна. Ялангуяа унтах үед. Yүнээс гадна, өлсөх, удаан ярих, дасгал сургуулилтын үед хамраар бус, амаар амьсгалах, мөн сонгино, сармис, архи хэрэглэх, стресст орох, хоолны дэглэм алдагдах, өвдөх, эм уух, сарын тэмдэг ойртох үед амны хөндийгөөс эвгүй үнэр гарч эхэлдэг аж.
Хэрэв зөвхөн өглөөд амнаас эвгүй үнэр гардаг бол өглөөний унд уучихад л арилна. Юм уух, идэхэд шүлс ялгарч, амны хөндийд цугларсан нянг устгадаг байна. Ам хатсанаас болж эвгүй үнэр гарч байгаа бол зүгээр л шүдээ сайтар угаачих. Гэхдээ буйл, хэлээ ч угаахад гэмгүй.
Амны хөндийн хуурайшилттай хүн үргэлж бохь зажлах, эсвэл ус, шүүс ууж байхыг зөвлөе. Зарим мэргэжилтэн нимбэгтэй ус уухыг зөвлөдөг нь шүлсний булчирхайг сайн ажиллуулдагтай холбоотой гэнэ. Хэрэв та амнаас эвгүй үнэр гарах бүх шалтгааныг арилгасан гэж үзэж байсан ч дутагдал арилаагүй бол дараахь хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахад гэмгүй. Эдгээр бүтээгдэхүүнийг үнэр гаргахад нөлөөлөх бодис болох холин агуулах байдлаар нь жагсаавал
(100 гр-д ногдох мг-аар)
Өндөгний шар 1713
жигнэмэг 632
хуурай вандуй 340
адууны мах 95
буудайн гурил 94
тараг 74
бяслаг 48
гоймон 45
байцаа 29
төмс 28
хуурай сүү 15
лууван 11
өндөгний цагаан 0,5
Холин агуулдаггүй бүтээгдэхүүн ч бий. Yүнд, нэгдүгээр зэргийн гурилаар хийсэн жигнэмэг, сүү, хонины мах, бөөр, зүрх, гахайн мах багтана.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button