Жирэмслэлтийн эхний 4-5 өдөрт яаж хооллох вэ

Хүний үр хөврөлийн өсөлт түүний оршиж буй тэжээлийн орчноос шалтгаалдаг нь нилээд эрт тодорхой болсон асуудал. Харин мэргэжилтнүүд үр хөврөлийн өсөлтийн хурдац эхийнх нь жирэмсэлсэн эхний 4-5 хоногт чухам яаж хооллосноос шууд хамаардгийг тогтоожээ. Яг энэ үед боловсорсон өндгөн эс эхийн савны хананд бэхлэгддэг бөгөөд эл туршилтыг харх дээр хийжээ.
Туршилтад оруулсан нэг эм хархыг хээл авсан эхний дөрвөн өдрийн турш уураггүй хоолоор, харин жирэмслэлтийн үлдэх хугацаанд ердийн дэглэмээр тэжээсэн байна. Ингээд гарсан зулзаган гөлчгий нь нэг зэрэг төрсөн гөлчгийнүүдээс хавьгүй хурдан өсч буй нь тогтоогджээ. Yүнд эмзэглэхээр юм байхгүй ч хурдан өсөлттэй гөлчгийний даралт өндөр, бөөрний дутагдалтай болох нь ажиглагджээ.
Эрдэмтэд дөрвөн өдөрт тусгаарлан тэжээсэн хархны үр хөврөлийг гарган авч эсийг нь тоолж үзэхэд ердийн өвсөн хоолтой хархнуудынхаас цөөн байсан байна. Энэ нь тусгай хоолтой хархны үр хөврөлийн эсүүд бусад хархныхаасаа удаан хуваагдаж байна гэсэн үг юм.
Yүний шалтгаан нь үр хөврөл олон янзын уургийн молекултай орчинд торнивол өсөлт нь харьцангуй эрчимтэй байдаг аж.
Хүний бие организмд ч иймэрхүү үйл явц явагддаг тул цагаан хоолонд дуртай бүсгүйчүүд ядаж яг жирэмслэх үедээ энэ дэглэмээ өөрчлөх талаар бодолцох нь зүйтэй бололтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button