Нойрны талаар хэдэн үг

Нойр бол мэдрэлийн хүчийг бий болгогч юм. Маргааш өглөө нь сайхан байя гэж хүсвэл шөнө сайн амрах хэрэгтэй. Хэт ядарсан хүний биеийн алжаалыг 8-10 цагийн нойр тайлдаг. Нойрны хувьд хугацаанаас илүү чанар нь чухал юм. Дөрвөн цаг дээд зэргийн бөх нойрсох нь найман цаг зүүрмэглэхээс хавьгүй дээр бөгөөд энэ нь өөр ямар нэг хүчин зүйлээс илүүтэйгээр таны залуу байдлыг хадгалж, мэдрэлийн тань эрч хүчийг бэхжүүлнэ.
Хэрэв та өөрийнхөө мэдрэлийн системийг тамхи, кофе, цай, архиар байнга сэргээгээд байдаг бол ханатлаа унтах боломжгүй юм. Нойрны эм хэрэглэх нь мэдрэлийн бүрэн хямралд оруулах хорт зуршил. Нойрсуулах эмийн тунг байнга нэмэх хэрэгтэй болдог учраас аажимдаа мансууралд хүргэх аюултай.
Орчин үеийн амьдралын бухимдал, бэрхшээлийг давж гарах ёстой болдог насанд хүрсэн хүн шаардлагатай хүчилтөрөгч авахгүй бол яаж бөх унтаж чадах вэ. Өдрийн турш эрүүл агаарт гадагшаа гарахгүй сууж ажиллах нь буруу. Биеийн сул дорой байдлаа, эсвэл оюун ухааны үлбэгэр байдлаа бүү өөгшүүл. Нойрондоо гүн зүүдлэхгүй байх ёстой. Хэрэв таны нойрон дунд айдас аймшигт мөрөөдөл зовоож, эсвэл хуучин түгшүүр зовиур илэрч байвал нойр тань эрүүл бус байна гэсэн үг .
Туйлын бат бөх нойрныхоо төлөө та баярлаж, дэгтэй байж, амьдралын эрүүл хэв маяг баримтлах ёстой. Нойроороо биеэ сэргээн тэнхрүүлдэг, бат бөх болгохын тулд яах ёстой гэж асуух гэж байна уу. Дараахь зөвлөмжийг уншаарай.

• Та өдөр нь идэвхтэй байх ба хэт их ядарч туйлдаж болохгүй.
• Унтахаас өмнө бага хэмжээний жимс, ногоо ид.
• Унтахаас өмнө ном унш, эсвэл хөгжилтэй яриа дэлгэ.
• Цонхоор цэвэр агаар оруул.
• Зурагтаар сэтгэл санаа үймүүлсэн кино, нэвтрүүлэг үзэхээс татгалз.
•Таны унтах ор биед таатай, хэт зөөлөн биш, орныхоо өргөний хэмжээг доод тал нь 90 см байлгахыг хичээх, дэр тань намхан, эвтэйхэн байх хэрэгтэйг анхаар.
•Унтахын өмнө гүнзгий амьсгаа авах дасгалыг 10-аас доошгүй удаа хийх.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button