Нефть ба дайн

Тухайн үед Японыг Хятадад довтолсны хариу арга хэмжээ болгож АНУ Японд нефть экспортлохоо зогсоосон учир япончууд ийнхүү Перл-Харборын тэнгисийн цэргийн бааз руу халдсан юм. Мандах нарны орны тэнгисийн цэргийн флотын шатахууны нөөц нь гол экспортлогч АНУ-аас бүрэн хамааралтай байжээ. Тиймээс Японы Засгийн газар АНУ-ын хараат байдлаас гарахын тулд Голландын колони байсан нефтиэр баялаг улс Индонези руу довтолсон юм. Япон улс одоо ч гэсэн нефтийн хувьд гадаад орнуудаас хараат хэвээр байгаа бөгөөд голчлон Ойрхи Дорнодын орнуудаас нефть импортлон авч байгаа юм.

Нефтийн Дорнод
Персийн булангийн орнууд нефтийн талаар ер толгойгоо гашилгадаггүй. Одоо хамгийн их анхаарлын төвд байгаа Ойрхи Дорнодад өмнө нь нефтийн нөөц илрээгүй байхад л Их Британи Персийн буланг сонирхож эхэлсэн гэдэг. Харин 1930-аад оноос Ойрхи Дорнодод нефть олборлож эхэлсэн цагаас энэ бүсийн стратегийн үнэ цэнэ огцом өсчээ. Улмаар тус бүс нутгийн орнуудад Франц, Итали сонирхолоо гаргаж эхэлсэн байна. Дайны эхэнд Ойрхи Дорнод руу Германчууд нэвтрэхээр оролдож үзсэн удаатай. Гэвч Холбоотон гүрнүүд Персийн буланг аль хэдийн өөрсдийнхөө шатахууны гол эх сурвалж болгоод амжсан байв. Нефтиэс л шалтгаалж АНУ, Их Британи улсууд 1953 онд Иранд төрийн эргэлтийг зориуд хийлгэсэн гэдэг. Тэр үед хууль ёсны Ерөнхий сайд Мохаммед Моссадыкийг унаган шах Реза Пехлавийн дэглэмийг Иранд тогтоожээ. Тэрээр 1979 оны исламын хувсгал хүртэл төрийн эрх барьсан юм. Британийн мэдлийн Anglo-Persion ( одоогийн British Petroleum) компанийг нийгэмчлэх гэсэн нь Моссадыкийн гол нүгэл нь байжээ. Нефтийн төлөө Вашингтон 1973 онд Саудын Араб, Кувейт, Абу-Дабигийн нефтийн орд газруудыг эзлэн авснаар Арабын орнуудын нефтийн хоригийг таслах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байсан гэдэг.

Ирак ба нефть
АНУ ба түүний холбоотнууд 1991 оны Кувейтын хэрэг явдалд оролцсон нь Эмиратын нефтийн нөөцөд Саддам Хусейныг оруулахгүй гэснээс үүдэлтэй байжээ. Одоогийн Иракийн дайнд ч нефтийн хүчин зүйл ихээхэн нөлөөтэй. Саддам Хусейн Ойрхи Дорнодод тэргүүлэн нефтийн нөөцийн ихэнхийг хянах бололцоотой гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч Дик Чейни 2002 онд ярьж байсан юм. Нефть гадаад түрэмгийлэлийн шалтгаан болоод зогсохгүй дотоодын засаглалд ч гэсэн нөлөөтэй байдаг. Саддам Хуссейны засаглал үүнийг баталж өгсөн билээ. Нефтийн орлого л түүнд зэвсэглэх боломж өгсөн юм.

Каспийн том тоглоом
Нефтиэр баян Каспийн бүс нутагт XIX зууны Орос ба Их Британийн өрсөлдөөн том тоглоом-ыг санагдуулж эхэлжээ. Хэзээнээсээ нефтийн экспортын нийслэл гэгдэж байсан Азербайжаны Баку хот энэ тоглоомын төв байжээ. Өнгөрсөн зуунд Баку нефтиэс баяжсан орон нутгийн баячууд гадаадынхны орд харшаар дүүрсэн олон улсын том төв байсан юм. Нефтийн орлого одоо бүс нутагтаа хамгийн анхны том сүрлэг дуурийн театрыг хүртэл босгоод өгсөн билээ.

Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Германы армийн гол довтолгоо нь Бакугийн нефть рүү чиглэж байсан гэдэг. Харин дараа нь Британичууд богино хугацаанд Бакуг эзлэж авсан юм. Сүүлд нь нефтийн цооногийг хянах хүсэлтэй большевикууд өөрийн засаглалыг тогтоож амжсан билээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Гитлерын арми Баку хотыг эзлэхийг оролдлоо. Хэрэв Кавказын нефтийг авахгүй бол дайнд ялагдана гэдгээ ч Гитлер урьдчилаад хэлж байсан юм. Ирээдүйд нефтийн нөөц хомсдоод ирэхийн цагт хүн төрөлхтөн атомын эрчим хүч рүү идэвхтэй тэмүүлж эхэллээ. Одоо уранын хүдрээр баян орнууд л анхаарлын төвд байх болжээ. Энэ жагсаалтыг Австрали, Казахстан, Канад, Өмнөд Африк, Намиби, Бразили, Орос, АНУ, Узбекистан, Хятад тэргүүлж байна.

Ардын эрх сонин 227 /505/
Пол Рейноллз. BBC

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button