Бушийн хоёр өдөр

болон эдийн засгийн чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэж үзсээр байдаг юм. Энэ үйл явдлын нэгэн чухал үр дүн нь манай, орныг дэлхий дахинд илүү сайн танилцуулсан явдал байлаа. Бушийг дагалдаж дэлхийн хэмжээний хэвлэл мэдээллийн 30 гаруй сэтгүүлчид ирсэн юм. Айлчлалын үеэр хоёр Ерөнхийлөгч хэлэлцээ хийж, Ж.Буш УИХ-д үт хэлсэн нь хамгийн чухал үйл явдал болсон билээ. Тэрбээр хэлсэн үгэнээ Монголд ардчилал хөгжиж, хүний эрх, эрх чөлөө дээдлэгдэх болсныг дурдаад, дэлхий дахинд аюул учруулаад байгаа терроризмтай тэмцэхэд монголчууд санаачлагатай оролцож байгааг онцолсон билээ.

Тэрбээр АНУ Монгол орныг гурав дахь хөршөн гэж үздэгийг сануулаад Монголын ардчилал, чөлөөт зах зээлийн цаашдын хөгжилд АНУ-ын зүгээс тусламж дэмжлэг үзүүлж байхаа амласан билээ. Энэ үг монголчуудыг ихээхэн баярлуулсан. Намрын тэр өдрөөс хойш энэ өнөөдрийг хүртэл хоёр орны харилцаа жигд хөгжиж ирсэн байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр АНУ-ын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй Мянганы сорилтын сан-д Монголыг багтааж өгөхийг хүсэмжилж байсан юм. Энэ хүсэлт ёсоор болж саяхан Америкаас Монгол Улс тус сангаас тусламж авах орны тоонд багтсан болохыг бас дахин баталсан албан бичиг ирүүлсэн байна.

Манай орнуудын цэргийн салбарын хамтын ажиллагаа тодорхой шатанд хүрээд байгаа юм. Айлчиллаас хойш Иракт алба хаах манай цэргийн хоёр дахь ээлж тэнд хурэлцэн очоод байна. Хааны эрэлд гэсэн нэртэй цэргийн хамтарсан хээрийн сургууль амжилттай болсныг дурдаж болно. Манай улсуудын дипломат харилцанд ч дэвшил гарчээ. Элчин сайд, хатагтай П.Слуц албаны хугацаагаа өндөрлөөд манай орноос өндөр сэтгэгдэлтэй буцсан бол түүний оронд Элчин сайд, ноён Марк Минтол ирээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ноён М.Минтол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү анхаарахаа онцлоод байгаа юм.
АНУ-ын талаас манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг чухалд үзэж байна. Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бейкер өнгөрсөн хавар айлчилж Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг хурдавчлуулах талаар чармайлт тавиад буцсаныг дурдаж бол ох юм. Энэ үеэр ойлголтын зарим буруу, зөрүүгээс яльгүй ээдрээ гарсныг бас дурдах ёстой.

Саяхан АНУ-ын Засгийн газраас зохион байгуулж хэрэгжүүлдэг Энх тайвны корпус-аас манайд үйл ажиллагаа явуулж эхэлсний 15 жилийн ойг өргөн тэмдэглэлээ. Энэ корпусын эрэлхэг зоригтой, эелдэг даруухан иргэд монголчуудын дунд ихээхэн нэр хүнд олсон юм. Манай хоёр орны харилцаа идэвхжээд удаагүй байгаа хэдий ч, олон арван залуус АНУ-д суралцаж элдэв олон төрлийн мэргэжил эзэмшжээ. Тэдгээр төгсөгчдийн анхны чуулга уулзалт саяхан болсон. Энэ үеэр АНУ-д суралцагчдын тоог цаашид нэмэгдүүлэх, тэдний дотор манай хөдөө нутгаас залуучуудыг илүү оролцуулах талаар шийдвэр гаргасан байна.
Дэлхийн тэргүүлэх гүрний тэргүүн манайд айлчилсан тэр явдлыг 2006 оны шинэ жилээр манай орны бүх сонин хэвлэл дотоод амьдралынхаа онцлох 10 үйл явдлын хамгийн чухал нь гэж нэрлэж байсан юм. Үнэхээр тэр айлчлал манай амьдралд чухал ул мөр үлдээжээ. Энэ бол мартагдашгүй цаг үе байлаа. Хоёр орны Ерөнхийлөгчид хоёр орны хооронд харилцааны шинэхэн ган зам тавьсан юм.

(Өнөөдрийн монгол 224/394)
Ш.ЦЭРЭНПИЛ тоймч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button