П.Очирбатын уурхай Ононг хордуулж хүн,малд үхлийн аюул нүүрлэлээ

Уг хөтөлбөрийг анх санаачлагчдын нэг нь экс Ерөнхийлөгч П.Очирбат юм. Тэр Хээгүй монгол эр хэмээн магтан дуулуулж байсан үе саяхан. Гэвч магтсан хүүхэн хуриман дээрээ юу яачихсан гэдэг шиг П.Очирбат гуай суулийн үед хүн төрхөө алдаж дуусав бололтой. Тэрбээр уул уурхайн ассоциаци гэгчийг байгуулан УИХ-ын гишуун асан До.Ганболдтой хуйвалдаж Хятад руу ашигт малтмалын лиценз зарж борлуулдаг болсон тухай яригдсаар удаж байна. Үүнийг нь шалгаж, хариуцлага тооцдог газар ч гэж байхгүй болжээ. Тэгтэл мань хүн бас Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Гутай хэмээх байгалийн тансаг сайхан бүхэн цогцолсон газарт цагаан алтны уурхай нээгээд жилд хориод тонн алт олдворлож байгаа ч нөхөн сэргээлт хийдэггүйгээс тэр хавийн уул ус сүйдэж дуусч байна. Цагаан алт нь Монголд бүү хэл дэлхийд ховордсон үнэт металл тул П.Очирбатын шуналын улаан нүд байгалийн тэрхүү сүйрлийг олж харахаа нэгэнт больжээ. Ахиухан ашиг олж л байвал хүн, мал, амьтан араатан үхэж үрэгдэх түүнд огт хамаагүй юмсанж. П.Очирбат анх Америкийн хөрөнгө оруулалттай ТЕН компани, талийгаач Ш.Отгонбилэг нарын үүсгэн байгуулсан Гутай дахь цагаан алтны энэхүү уурхайг өөртөө авч, Ю ЭНД БИ компаний захирал Булгантай хамтран ашиглах болсон гэдэг. Тэгээд мань эр жил бүр шахам Батширээт суманд очиж уурхайгаа эргэхдээ нутгийн иргэдэд гарынхаа бэлгийг түгээдэг байна. Түүний өөр нэг орд газар Дорнодын Баяндун суманд байдаг ч Гутайн цагаан алтны уурхайдаа ихэд санаа тавьдаг учраас байгаль сүйтгэсэн зэрэг янз бүрийн хэл амнаас болгоомжлохдоо тийнхүү бэлэг сэлт тараах болжээ. Гэвч нутгийн ард иргэд байгаль дэлхийгээ сүйрч эхлэхээр яалт ч үгүй П.Очирбатыг харааж зүхэхээс аргагүйд хүрээд байна. Алтных нь уурхай Гутайн голын усаар үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд бохирдсон ус нь ойролцоох Хулганы голд нийлж улмаар Онон голд цутгадаг аж. Онон гол бол Монголын хамгийн цэнгэг рашаан устай гол гэдгийг хүмүүс сайн мэдэж байгаа. Гутайгаас нийлсэн бохир ус Ононг бохирдуулж байгаа юм чинь хилийн чанадад цутгадаг Амар мөрөн ч бас бохирдож таарна. Хамгийн эмгэнэлтэй нь Гутайн гол орчмын айлуудын малаас үс нь зумарсан төл гарч байгаа юмсанж. Энэ нь алт угаасан голын усны бохирдол ямархуу хэмжээнд хүрсэний нэг нотолгоо. Онон голоос арваадхан километрийн цаана ийм аюул нүүрлээд байгаа юм чинь ойрын жилүүдэд тэр хавийн том, жижиг гол горхи хэдий хэмжээгээр бохирдож, хичнээн хүн, мал үхэж үрэгдэхийг одоогоор тооцоолсон байгууллага огт байхгүй байна. Мөн дэлхийд ховордсон дун гэдэг амьтан Онон голд үхэж үрэгдэж байгаа нь алт угаасан бохир уснаас болж буй тухай орон нутгийн Ард иргэд хөдөлгөөнийхөн манайд саяхан мэдээллээ. П.Очирбат иймэрхүү байдлаар цагаан алт ухаж Гутай, Онон голуудыг бохирдуулан хүн амьтанд үхлийн хор уулгах болоод байна.

Ноцтой мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button