Чойрогийн Дүгэрээд С.Зоригийн хэрэгтэй холбоотой нууц бичлэг хадгалагдаж байна

Монголын гэмт хэргийн ертөнцөд залилангийн гэмт хэргээр Цагийг эзэлсэн суут сартваахи болсон Чойрогийн Дүгэрээ одоогоос долоон жилийн өмнө төлбөрийн даалгавар хуурамчаар үйлдэж Голомт, АПУ, ЭЛБА гэх мэтийн албан газруудаас олон сая төгрөг луйвардаж бөөн дуулиан дэгдээж байлаа. Тэрбээр энэ хэрэгтээ найман жилийн ял авч Тахир соёот-ын гянданд очсон билээ. Одоо түүнд ганцхан жилийн ял дутуу байгаа. Гэвч тэр ганц жилийн өмнө ч болохнээ шоронгоос суллагдах гэж тэмүүлж байна. Түүнд нарны амьдрал руу тэмүүлэх үндэс байгаа бөгөөд тэр нь С.Зоригийн аллагатай холбоотой нэгэн ховор бичлэг юмсанж. Уг бичлэгийг Дамирангийн Энхбат нас барахаасаа өмнөхөн кассетанд бичүүлж Чойрогийн Дүгэрээд хадгалуулжээ. Ч.Дүгэрээ С.Зоригийг алуулсаны дараахан бас нэг сүртэй мэдэгдэл хийж байсан. Тэр нь юу гэвэл Би С.Зоригийг алагдахаас хэдхэн хоногийн өмнө Эрээнд очиж хэд хоноод ирсэн. Тэгтэл өмнө нь надтай цуг шоронд ял эдэлж байсан Ишхандын Ганболд, Бат-Орших гэгч хоёр нөхөр сүх барьчихсан Бид хоёр захиалгаар хүн алахад бэлэн байна. Гэхдээ их мөнгө амласан хүнд үйлчилнэ гээд явж байсан. Тэгтэл дараахан нь С.Зориг бусдын гарт алагдсан. Тиймээс цагдаагийнхан Ишхандын Ганболд, Бат-Орших хоёрыг даруйхан баривчилж шалгах хэрэгтэй хэмээн сонин хэвлэлээр сануулж байлаа. Гэвч дээрхи хоёрыг цагдаагийнхан шалгасан эсэхийг бүү мэд. Ямартай ч үүний дараахан Ишхандын Ганболд нь хэн нэгэнд хутгалуулж, Бат-Орших нь архинд бус ямар нэгэн хортой бодисонд хордож талийгаач болсон гэдэг. Ч.Дүгэрээ эдүгээ энэ хоёрт ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд Энхбатын ноцтой бичлэгэнд Ганболд, Бат-Орших хоёрын нэр дурдагдаад зогсохгүй мань гурав хамтарч ажиллаж байсан тухай ч байгаа гэнэ. Тиймээс Дүгэрээ уг бичлэгийг цагдаагийнханд өндөр үнээр зарах гэж байгаа юм байх. Цагдаагийнхан энэ сургаар Дүгэрээтэй очиж уулзан Бидэнд тэр нууц бичлэгээ өгчих гэхэд Дүгэрээ өөдөөс нь Үгүй шүү. Та нар энэ бичлэгийг надаас салгаж аваад Дамиранийн Энхбатыг хэлмэгдүүлсэн шиг л нохойн замаар оруулна биз. Хэрвээ надаас энэ бичлэгийг авах гэж байгаа бол намайг эхлээд шоронгоос сулла. Тэгсэн цагт би энэ бичлэгийг та нарт өгнө хэмээжээ. Тагнуулынхан С.Зоригийн хэргийг илчлэхэд чухал мэдээлэл өгсөн хүнд таван зуун сая төгрөг өгнө гэж ам гарсан. Дүгэрээ энэхүү бичлэгээ таван зуун сая төгрөг болно гэж ихэд итгэлтэй байгаа бөгөөд ямартай ч тэрбээр цагдаагийнханыг учир нь олдохгүй нэг бичлэгээр хошгоруулаад байна.

Ноцтой мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button