Ц.Батбаяр Богда холдинг-ийн хужаа захирал Х.Идэнбаярыг улам өөгшүүлж монголчуудаа 160-аад сая төгрөгөөр хохироожээ

Барилгын хувийн компанитай хамаатных нь нэг залуу хаа дуртай газраа барилга барьдаг бол Хятадын иргэн Х.Идэнбаяр гэгч нь эхнэр Т.Алтанцэцэгийнхээ хамт түүнд мөн л эрхэлж суудаг болсон байна. Х.Идэнбаяр нь Монголд Богда холдинг компаниа байгуулан 2001 оноос хойш Нийслэлийн засаг даргын тамгын газрын захиалгаар 21-р зууны шилдэг хороолол нэртэй барилгын ажлыг эхлүүлсэн юмсанж. Тэгээд ТБД-Андууд компаниас урагш вокзал хүртэлх газарт орон сууцны барилгуудыг барьж, оршин суугчдыг луйвардаж эхэлжээ. Түүний луйврын арга нь маш энгийн бөгөөд ихэвчлэн томчуудын хуйвалдаанаар хийгддэг байна. Х.Идэнбаяр нь орон сууц захиалагч нартайгаа гэрээ хийж байрных нь үнийг урьдчилж аваад барилгаа барихдаа талбайн хэмжээг анх захиалснаас нь 5-10 ам метрээр хасчихаад Авбал ав, боливол боль гээд гэдийж суудаг ажээ. Орон сууцныхаа ашигтай талбайн хэмжээг ийнхүү хасуулсан айлуудын тоо одоо 170 гаруй болоод байгаа гэнэ. Нэг айлаас талбайн хэмжээнийх нь үнэлгээгээр таваас зургаан сая төгрөг завшсан Х.Идэнбаярыг хохирогчид нь шүүхэд шилжүүлсэн боловч ямар нэг хариуцлага хүлээгээгүй, хохирлыг нь ч нөхөж олгоогүй байна. Хотын мэр Ц.Батбаярт хандан учрыг хэлж гомдлоо барагдуулах гэхээр тэдгээр иргэдийг огт хүлэж авдаггүй юм байна. Хотын иргэд хотынхоо захирагчтай нүүр тулан уулзаж Х.Идэнбаяр хужаагийн луйврыг таслан зогсоох гэсний буруу гэж баймааргүй юм. Харин ч чанаргүй, талбайн хэмжээ нь дутуу дундуур барилгыг дахин бариулахгүй байх талаар хяналтаа чангатган, олон түмний хүсэлтийг хангах ёстойсон. Х.Идэнбаярын вокзалын хойд талд бариулсан барилгууд талбайн хэмжээ дутуугаас гадна бохирын систем нь буруу хийгдсэн тул ямар ч хүн тэсч суухын аргагүй балиар заваан үнэртэй, эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй байна. Улсын мэргэжлийн хяналтынхан ч үүнийг нь нотолж, цаашид уг компаниар барилга бариулахгүй байх хүртэл сануулга өгсөн боловч Х.Идэнбаяр нь манай томчуудын ивээлээр барилгаа бариулсаар, бүр сүүлдээ хотын захиргааны шинэ барилгыг барьж эхлээд байгаа аж. Хотын мэр Ц.Батбаяр хотын захиргааны барилгыг барих эрхийг түүнд олгохдоо урьдын булхай, луйврын хэргийг нь мэдсэн ч мэдээгүй царайлан дээрхи хохирсон иргэдийг гаргуунд нь хаяжээ. Тохилог орон сууцтай болохыг хүсэхгүй хэн байх билээ. Гэтэл хүн байтугай адгуус ч тогтохын аргагүй өмхий, таазнаас нь цас, борооны ус гоождог оромжинд хулхидуулж орох ямар олиг байхав, хохирсон айлууд шүүхэд нэхэмжлэл гаргатал Баянгол дүүргийн шүүх хоёр удаа хэлэлцээд эцэст нь Х.Идэнбаярын зөв болж хувирсан нь тун гайхалтай. Ийм шударга бус шийдвэр гарахад нөлөөлсөн хүн ч цөөнгүй. Тэдний нэг нь Баянгол дүүргийн ерөнхий шүүгч Ичинхорлоо юмсанж. Шүүгчийн ёс зүй гэж ярихаас цаашгүй болсон энэ хүн хавтаст хэргээс Х.Идэнбаярын хууль бус үйлдлийг илчилсэн гол баримт болох УМХГ-ын дүгнэлт, бусад хэд хэдэн чухал баримтыг аваад хаячихсан байжээ. Уг нь Х.Идэнбаярын компаний барилга барих эрхийг түдгэлзүүлэх саналыг мэргэжлийн хяналтын байцаагч нар гаргаад байсан юм билээ. Тэгвэл өнөөдөр хотын мэр Ц.Батбаяр ийм хариуцлагагүй компаниар хотын захиргааныхаа барилгыг бариулж байгааг ойлгоход тун төвөгтэй байна. Х.Идэнбаяр гэгч хужаа эр заримдаа Би Монголын харъяат иргэн шүү дээ гэдэг бөгөөд нарийн шүүгээд үзвэл Хятадын иргэн гэсэн албан ёсны баримт бичиг ч байхгүй гэх яриа сүүлийн үед сонсогдох болжээ. Үүнийг манай цагдаагийнхан шалгаж нягталвал таарна. Мөн хаанахынх нь тодорхойгүй хүнээр хотынхоо захиргааны шинэ барилгыг бариулж байгаа Ц.Батбаяр даргыг ч гэсэн сонирхвол таарна. Эс тэгвэл хэдэн жилийн дараа Х.Идэнбаярын барьсан, Ц.Батбаярын бариулсан хотын захиргааны барилга нураад уначихжээ гэвэл хэн ч гайхахгүй байх.

Ноцтой мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button