Памлерстанууд намуудын хөнжилд шургалаад л

Тэгтлээ үймж шуугиад байгаа юмгүй байтал ойрноос нам, хөдөлгөөнүүдийн цус ойртож эхлэх шиг. Эх орон намын гишүүн Р.Эрдэнэбүрэн АН-д элсэх хүсэлтээ гаргаж. Цаадуул нь ч УМХ-д 25
төлөөлөлтэй болж байгаа болохоор дуртай л байлгүй яахав, хадаг барьж сүү өргөөд хүргэнээ тослоо.
Гэхдээ түүнийг урвуулж алдсан Эх орон намынхан орон зай нь эзгүйрээд гарз хохиролтой байна гэвэл үгүй биз ээ. Хийж гавьсан ч юмгүй ширээ сандал мэтхэнээр хөөцөлдсөн нэгэн ижил сүрэгтэйгээ нийлээ л биз яахав. Залуу хүн гэхэд албан тушаалд хэтэрхий дуртай цагаа ирвэл дайсанд нөхрөө тавьж өгөхөөс сийхгүй нөхөр бололтой. Ямартаа л Б.Эрдэнэбат гишүүний туслах байхаасаа арга замыг нь судалсаар суралцсаар яваад сонгуульд өрсвлдөөд чоно борооноор гэгчээр сиймхийгээр сонгогдож чадсан азтай л залуу гэж хашруудад гоочлуулж суухав.
Бас намынхаа бүр нарийн бичгийн дарга байсан шиг санагдах юм. Гэхдээ хүүхэд зангаа тавиагүйн харгайгаар өмнөх микрофоны толгойн порлоныг шидэлцээд л хааяа зүггүйтэж үеийнхнийхээ хамт мөхөөлдөсний хүүхэд, памперстай гишүүн гэхчлэн элдвээр хэлүүлж басамжлуулж байсан нь саяхан. Эх орон намын нэр төдийлөн өсч дуу хоолой нь сонстохоо болихын цагт зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчийн үлгэрээр тараа таниулж арилж одох нь тэр.
Үнэхээр л хүн чанараар хөлийн чигчий хуруу шиг эр юм. Ишиг эврээ ургахаар эхээ мөргөнө гэж энэ. Эх орон намаас нүдээ нээж, цаг нь болохоор царайгаа хувиргаж дээ. Үндсэн хуулиар олгосон эрх гэдгээр халхавчлаад үүнийг орхиё.
Гэтэл улс төрийн нам гэж ууж идэх, УИХ-д нэр дэвшихээс өөрийг мэддэггүй муу хүмүүсийн цуглуулга байдаг юм байна хэмээн цагаан хөөс цахартал орилж байгаад татаж унаж байсан Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн-ий ерөнхий зохицуулагч О.Магнайг эх оронч сүрхий хүү юм гэж ахмадууд, ард түмний эд эс бид хол эндүүрчээ.
Ард түмэн минь хэцүүдлээ би тэдний төлөө үхтлээ тэмцэнэ гээд байсан түүнийг дагаж жагсаж, үйл хэргийг нь дэмжиж байсан олон түмэн хүүгээ таньсангүй бололтой. Улс төрийн нэгэн намд, гэхдээ зүгээр ч үгүй Хэрэг эрхлэх газрыы дарга гэдэг чамлахааргүй бялуун дээр. буусан нь түүний үндсэн зорилго байсан юм болов уу. Журмын нөхөр, тус хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандан үүнийг сонсоод ханилж яваад нөхрөө гэж, яасан муухай юм бэ, намчирхахгүй иргэний төлөө зүтгэнэ гэсэн яалаа гэж ирээд л гомдоллох юм болов уу гэтэл тэгсэнгүй. Харин ч төлөвлөгөөний дагуу болж байна гэх шиг Би ч гэсэн бүр 2001 оид АН-д элссэн шүү дээ гэх нь тэр.
Бид чинь хэнд итгэж, хэнийг дагаж, юуны төлөө хуйларч жагсаад байсан хэрэг вэ.
УИХ-д суудалтай АН-ын төлөө л улстөржиж байна шүү дээ. Өнөөх үнэнч журмын нөхөр Г.Баасан эгч, бас бус идэвхтнүүд нь одоо яах бол. Бас л багаа хуулж хаяад мөн биедээ хувилж, намын батлах руу сарвалзах уу. Итгэх арга алга. Үндэсний соёмбо-ын С.Ганбаатарын хэлээд байдаг тэмцлийн арга зам өөр гэдэг нь энэ байж. Анхнаасаа АН-ынхантай цээж бөгсөөрөө заавал холбоотой гээд хашрууд хардаад байхад үгүй тэднийг бараг л үзэн яддаг гээд тас гүрийгээд байсныг яана. Таминь, энэ өвөл ноднингийнх шиг гэнэдэж, шуурга цасыг ч үл ажран хуурамч эх орончдыг дагаж салбаганах хэрэггүй. Хамгийн аюултай хүмүүс ард түмний нэрийг барих дуртай байдаг гэж үнэн юм байна. Тэдний хувьд бид хүн биш, бидний ядмагхан эмгэнзлт амьдрал тэдэнд инээдэмтэй, Зүгээр л бидний итгэл үнэмшил дээр дөрөөлж, албан тушаалд дэвшинэ. Улмаар түрийний бөөс төрд гарахад бид шат дамжлага нь болдог ажээ.
(Өнөөдрийн монгол 224/394)
Ж.Одгэрэл