Япон хар тамга хүлээж авлаа

Нутгийн шинжээчид, өрнөдийн мэргэжилтнүүд сүүлийн хэдэн жилийн хандлагад дүн шинжилгээ хийж үзээд лалын бүлэглэлүүд Японы эсрэг хөдөлж эхлэхээр зэхэж байна гэсэн сэтгэл түгшмээр дүгнэлтэд хүрчээ. Террорист халдлагын эрчимжилт жил ирэх бүр нэмэгдсээр байгааг Жеймстауны их сургуулийн мэргэжилтнүүд онцоллоо.
Япон улс довтолгооны бай болж байгааг анх Осама бин Ладен тодорхойлж байв. Ирак руу цэргээ илгээсэн японууд Аль-Кайда-гийн дайсан болж байгааг тэрээр сануулсан юм. Абу Хафса Аль Масригийн бригад 2004 оны гуравдугаар сарын 11-нд Мадрид хотод аймшигт аллага үйлдсэний дараа Япон улс ирээдүйн болзошгүй байны тоонд орох болсон. Мөн Аль-Кайда-гийн хоёр дахь хүн гэгддэг Айман Завахири 2004 оны аравдугаар сарын 1-ний мэдэгдэлдээ Японыг заналхийлсэн билээ.
Гэсэн хэдий ч Индонез, Сингапур, Бруней, Малайз, Филиппин, Өмнөд Тайландын газар нутаг дээр лалын улс байгуулахын төлөө тэмцдэг Жемаа аль-Исламия байгууллага Наран улсад илүү аюул занал учруулж байна хэмээн тоймчид үзэж байна. Эл бүлэглэл 2002 онд Индонезийн Бали арлын дискотекийг дэлбэлж 202 хүний аминд хүрсэн билээ. Хэдийгээр бүлэглэлийн лидерүүд Японыг гол дайснуудынхаа дунд оруулаагүй ч Наран улс Байны банк-нд дээгүүр байр эзэлж байгаа аж. Энэ оны дөрөвдүгээр сард Жемаа аль Исламия бүлэг японуудын тэргүүлдэг консорциумын хяналтад байдаг Сурабае дахь цахилгаан станцыг дэлбэлэхээр төлөвлөж байжээ. Гэвч станцыг сайтар хамгаалж байсан тул хэт даврагчид зорьсондоо хүрч чадаагүй юм. Yүнийг тусгай албадад баригдсан хоёр лалын босогч баталсан байдаг.
Тусгай албадын олж мэдсэнээр Жемаа аль-Исламия-гийн удирдагчдын нэг Нурдин Мохамед Топ Индонезид Японтой, эсвэл япон бизнесментэй холбоотой байгууламжийг эрж олох даалгавар өгсөн байна. Энэ тухай мэдээ Японы хэвлэл дээр гарсан юм. Индонезээс тус бүлгийн ерөнхий бөмбөг үйлдвэрлэгч-ийг олж илрүүлсний дараа түүний гэрээс Балигийн алан хядлагад хэрэглэсэнтэй адилхан 33 тэсрэх бөмбөг олдсон байна. Энэ нь Жемаа аль-Исламия террорист халдлагын давалгаа үүсгэхээр бэлтгэж байсныг гэрчилнэ.
Японыг террорист халдлагын болзошгүй бай болгон сонгож авсан нь тус бүлэглэл алдар хүндээ өсгөх гэсэн эрмэлзэлтэй холбоотой байж болох ажээ. Тус бүлэглэлийн үйл ажиллагаа явуулдаг улс орнуудад түүхийн хувьд Японы эсрэг үзэл хүчтэй байсаар ирсэн. Эдүгээ Индонезэд 15 мянга, Филиппинд 11 мянга, Тайландад 40 мянган япон амьдарч байна. Японы байгууламж болон жуулчдад цохилт өгөх нь олон сая японуудын сэтгэлийг хөндөж, сайн пиар болох нь тодорхой ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button