Хүүхдэд тусгай үнэмлэх олгодог

-Та хүүхэдтэйгээ гадаадад явах гэж байгаа бол зорчих хүүхдэд олгох үнэмлэх гэдгийг зайлшгүй авах ёстой. Yүний тулд та
-Эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт /Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон тухай орон нутгийн Засаг даргын тодорхойлолт/
-Хүүхдийн төрсний гэрчилгээ /хуулбарын хамт байх/
-Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй гурван хувь цагаан фонтой цээж зураг
-Арын хуудсанд байрлах гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх
-Төлбөр тушаасан баримт /Та арилжааны банкны аль ч салбараас Голомт банк-ны 2101018 тоот дансанд доорхи төлбөрийг тушаана,
Ажлын таван өдөрт 1000 төгрөг.
Яаралтай үйлчилгээ үзүүлэхэд хоёр цагт 3000,
Дөрвөн цагт 2500,
Найман цагт 2000 төгрөг тус тус төлнө.

ИБМУТ-ын захиргаа, хүний нөөцийн мэргэжилтэн Д.ЛХАГВАСYРЭН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button