Виз олгох эрхтэй

-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба, гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Монгол Улсын өргөмжит консулууд нь Монгол Улсын виз олгох эрхтэй. Монгол Улсын төлөөлөгчийн газар, өргөмжит консул нь гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон албаны зөвшөөрлийг үндэслэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд бүх зэрэг, ялгаа, ангиллын гарах-аас бусад зориулалтын визийг олгохоос гадна дээрхи байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр дамжин өнгөрөх виз, төрийн болон засгийн газар хоорондын гэрээ, олон улсын байгууллагын шугамаар тус улсад зорчих гадаадын иргэнд 30 хүртэл хоногоор зорчих виз олгох эрхтэй байна.

Ж.САРАНЧИМЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button