YШН Миний монголын газар шороо хөдөлгөөнийг нэгтгэнэ

Тун удахгүй болох YШН-ын бага хурлаар энэ асуудлыг шийднэ. Тус хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, талийгаач О.Энхсайханыг М.Энхсайханы ойрын хүн байсан гэдэг. Хөвсгөл аймгийн нөхөн сонгуульд YШН-аас нэр дэвшүүлээгүйгээ талийгаачийг хүндэтгэснээс хэмээн тус намын дарга тайлбарлаж байсан. Харин зарим нэгний үзэж буйгаар энэ нь М.Энхсайханы алсыг харсан нүүдэл байсан гэнэ. Тодруулбал, Монголын баялгийн талаар зоригтой дуугардаг, ард түмний дунд бусад хөдөлгөөнийг бодвол бас ч нэр хүнд нь муугүй Миний Монголын газар шороо хөдөлгөөнийг нэгтгэж намынхаа рейтингийг бага ч гэсэн өсгөх Шадар сайдын тактик байсан аж. Энэ хөдөлгөөний тэргүүнээр О.Энхсайхан агсны дүү ажилладаг. Тэрээр Хөвсгөлийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшиж байв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button