Хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын дипломат албаны эрх зүйн үндэс болох 2000 онд батлагдсан уг хуулинд ГХЯ-ны зарим үндсэн чиг үүрэг, тухайлбал төр засгийн удирдах байгууллагыг цаг үеийн мэдээллээр хангах асуудал болон дипломат албан тушаалыг тусгаагүй орхигдуулсан, зарим зүйл, хэсэг, заалтыг оновчтой бус томьёолсон зэргээс хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээл гардаг байна. Дипломат албаны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, олон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа жишигт нийцүүлэх шаардлагын дагуу боловсруулсан уг хуулийн төсөл батлагдсанаар Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг бүрэн хуульчлагдаж, тус яам болон Монгол Улсаас гадаад улс оронд суугаа дипломат төлөөлөгчийн газарт мөрдөх дипломат албан тушаал баталгаажина гэж үзсэн байна. Ингэснээр дипломат албыг төрийн тусгай албаны хувьд бэхжүүлэх хууль эрх зүйн орчин улам боловсронгуй болох тухай төслийн танилцуулгад дурджээ.

/УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button