О.Магнай УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ хэлэхэд арай эрт байна

-ИЗН-ын гишүүний батлах гардан авлаа. Сүүлийн үед улстөрчид нь ч тэр, иргэний хөдөлгөөнийхөн ч тэр нам түшиж эхэлж байгаа нь сонгуульд бэлдэж байгаа хэрэг үү?
-Иргэний зориг намын гишүүнээр элслээ. Тэгэхээр эхлээд Хэрэг эрхлэх газрын дарга болсны хувьд ХЭГ-ынхаа цаашдын хийх ажлыг ойрын хугацаанд батлуулна. Сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын удирдах дээд байгууллага нь шийдвэр гаргах ёстой. Иймд өнөөдөр миний хувьд сонгуульд нэр дэвших эсэх асуудал арай эрт байна. Улстөрийн зөвлөлөөс шийдвэр гаргаад нэр дэвшүүлэхийг санал болговол өөрийнхөө хэрээр зүтгэнэ.

-Манай улс олон намтай. Гэтэл яагаад ИЗН-ыг сонгох болов оо?
-Улстөрийн үйл ажиллагаа явуулж буй намуудаас хамгийн эрүүл нам гэж ИЗН-ыг сонгосон. Гэхдээ миний энэ намыг сонгосон нь гэнэтийн шийдвэр байгаагүй. Манай хөдөлгөөн ИЗН-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Хөвсгөл аймагт болсон нөхөн сонгуульд хамтран ажилласан. Үүнээс гадна олон асуудлаар хамтран тэмцэж үзэл бодлоо илэрхийлж явсан. Тэгэхээр энэ бол сэтгэлийн хөөрлөөр шийдсэн асуудал огтхон ч биш.

-Иргэний хөдөлгөөнөөр дөрөөлж олны танил болчихоод ард түмнээ орхилоо гэх шүүмжлэл иргэдийн зүгээс ирнэ гэж эмээхгүй байна уу. Эцсийн сонголт чинь ердөө улстөрд хөл тавих байсан юм биш үү?
-Бид гудамжинд хангалттай тэмцсэн. Хэдийгээр тэмцлийн маань үр дүн алхам алхмаар урагшилж байгаа боловч үр дүнг үзэхэд гудамжны хөдөлгөөн хангалттай биш байна. Харин бид нарыг зөвхөн улстөрд орж ирэхийн тулд талбай дээр өч төчнөөн хоног хүйтэнд хөрч, халуунд халж суусан гэж ойлговол өрөөсгөл ойлгож байна. Ерөөсөө бидний тэмцлийн эцсийн зорилго бол Монгол орныг хөгжүүлэх, шударга амьдрах явдал. Үүний хажууд миний УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ хэлэхэд арай эрт байна улстөрийн намд гишүүн болж байгаа нь жижиг асуудал.

-Ингэхэд өөрийн үзэл бодлоороо нам сонгоход хүрэв үү, аль эсвэл ямар нэгэн ашиг сонирхол байна уу?
-Намд элсэнэ гэдэг хувь хүний сонголт. Түүнээс биш цаагуур, наагуур сонирхож гүйсэн зүйл байхгүй. Би залуу хүн, иймд дорвитой зүйл хийхийн тулд ийм сонголт хийсэн. Мөн энэ намын нэг давуу тал нь парламентад суудалтай. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн зөвхөн гудамжинд асуудлыг шийдэх гэж оролддог байлаа. Харин өнөөдрөөс парламентын төвшинд асуудлыг тавих боломж бүрдэж байна.

-Одоо ингээд улстөрд орж ирсэн хүнд гарах хаалгагүй болдог нь нийтийн жишиг. Харин ард түмний дуу хоолой болж байсан иргэний хөдөлгөөнөө яах вэ?
-Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөний нэг гишүүн намын гишүүн болсон. Үүнийг иргэний хөдөлгөөнтэй холбох нь утгагүй. Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн урьд өмнө шударга бус байдлын төлөө хэрхэн тэмцэж байсан, түүн шигээ тэмцэж байх болно.

-Саяхан Бүх ард түмний Их хуралдай боллоо. Гэвч танай хөдөлгөөн үүнд албан ёсоор оролцоогүй?
-Бүх ард түмний Их хуралдай үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Хуралдай нэгт, ард түмэн юу хүсч байгааг харуулахыг зорьсон,
Хоёрт, эрх баригчдыг шинээр сонгох хэрэгтэй гэсэн ард түмний хүслийг баталгаажууллаа. Гэтэл ард түмнийхээ санал хүсэлтийг Ерөнхийлөгч нь хэрхэн хүлээн авч байгааг сониноос уншсан. Ерөнхийлөгч энэ шаардлагыг ураад хаясан гэсэн. Ийм Ерөнхийлөгчтэй байхад ард түмэн өнөөдөр тэмцлийн замыгсонгохоос өөр аргагүй. Манай хөдөлгөөний хувьд Ж.Батзандан очиж, үг хэлсэн. Энэ үеэр би ажилтай байсан учир очиж чадаагүй.

-Таны хамтран тэмцэгч Ж.Батзанданг АН-д элсч байгаа гэх мэдээлэл байгаа?
-Би энд ганц зүйлийг хэлье. Манай хөдөлгөөнөөс ганц ч хүн МАХН-д гишүүнээр элсэхгүй. Зарим нэгэн хүн Ардчилсан намыг сонгож, гишүүнээр нь элсэхийг үгүйсгэхгүй. Энэ бол хувь хүний сонголт.

-Намд элсэх шийдвэр гаргасныг хөдөлгөөнийхөн чинь хэрхэн хүлээж авсан бол?
-Ж.Батзандан бид хоёрын хувьд маш сайн найзууд. Сүхбаатарын талбайд ямар хүйтэн хонодгийг бид хоёр сайн мэднэ. Иймд бид хоёрын хэн хэнд нь сонголтыг нь хүндэтгэх ухамсар бий. Хэдийгээр хүмүүсийн нүдэнд Ж.Батзандан бид хоёр салж байгаа мэт харагдаж байгаа боловч уулзах цэг ердөө нэг. Бидний хүсэл тэмүүлэл, тэмцэл нэг. Харин ч ингэж нам сонгосноороо бид хоёр улам ойртох болно.
(Монголын мэдээ 229/2005)
Т.Баярмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button