Өнөр фитнес-ийн ханыг жийп машинтай залуус цөм дайрчээ

автомашинаар мөргөж цөмлөсөн хэрэг өчигдөр 13 цагийн үед гарчээ. Уг барилгын нэгдүгээр давхарт ХААН банкны салбар, хоёрдугаар давхарт Өнөр фитнес бялдаржуулах төв байрладаг аж. Эх сурвалжуудын ярьж буйгаар Пажеро жийп машины жолооч ХААН банк уруу орохдоо дүүгээ машиндаа үлдээгээд явжээ.

Харин дүү нь машиныг нь асааж хөдөлснөөр ийм хэрэг гарсан гэнэ. Ослын талаар ХААН банкны хариуцлагатай ажилтнаас тодруулахад,
-Энэ бол санамсаргүй үйлдэл. Манайд ямар нэгэн хохирол учраагүй. Хохирлыг машины жолооч манай түрээслэгч талтай тохироод барагдуулсан гэсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг машин тоосгон ханыг цөм дайрч орсон гэнэ.

(Монголын мэдээ 226/2006)
Ц.Сэрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button