Төмөр замчдыг оршуулах комисс томилогдлоо

дугаар км-т хоёр зүтгүүр мөргөлдсөн ноцтой сүйрэл болсон билээ. Үүний уршгаар машинч Д.Бямбадорж, туслах машинч Д.Зоригтбаатар, Хангай зөрлөгийн өртөөний дарга А.Сүхбаатар нар газар дээрээ насбарсан юм.

Албан үүргээ гүйцэтгэж яваад золгүй байдлаар амиа алдсан энэ гурван төмөр замчнаа сүүлчийн замд нь үдэх комисс байгуулах тухай Улаанбаатар төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгч С.Отгондэмбэрэлийн тушаал гарсан байна. Уг комиссын даргаар Улаанбаатар төмөр замын орлогч дарга Л.Халтар, орлогч даргаар УБТЗ-ын орлогч дарга Л.Пүрэвбаатар, С.Батсайхан, нарийн бичгийн даргаар Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга Х.Лхагвасүрэн нарыг томилжээ.

Үүнээс гадна тус комисст арван хүн байгаа гэнэ. Тэд өчигдөр хуралдах ёстой байсан ч төмөр замд хийсэн аудитын шалгалтын тухай хоёр өдөр үргэлжилж буй хурал давхацсан учир амжаагүй гэнэ. Галт тэрэг мөргөлдсөнөөс үүссэн хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд ослын шалтгааныг урьдчилсан байдлаар машинист очих газраа буруу тооцоолсон хэмээн үзэж байгаа аж.

(Монголын мэдээ 229/2005)
Ц.Сэрх-Уул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button