Булхайцал

буруу ташаа ойлгогдохуйц сэтгэгдэл төрүүлж сонин өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлдэг болсон нь нэгэнт нууц биш болжээ. Үүний нэг бодит жишээ болгон Зууны мэдээ сонинд 2006 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн №272 дугаарт нийтэлсэн Н.Болормаа даргын булхайтай явдал нэртэй бичлэгт хариу болгон үнэн бодит байдлын талаар товч тайлбар өгмөөр санагдлаа. Уг нь Болормаа даргын булхайтай явдал гэж нэрлэсэн дээрх нийтлэл нь Булхайтай хүмүүсийн бусармаг явдал-ын тухай асуудлыг буруу талаас нь өлгөж авсан бололтой. Нийслэлийн өмчид данстай Нарны титэм гэх үйлчилгээний цогцолбор зах зээл эхлэж байх үест ашиглалтад орж тухайн үедээ танил талтай овсгоо зальтай хүмүүс талбай түрээслэн, хоршоо, ХЭАА хэмээх хувийн хэвшлийн жижиг аж ахуйн нэгж байжээ.

Ийнхүү үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж байсан хүмүүсийн өндөр ашиг хонжоо олох алтан боломжийг алдалгүй аттасан азтанууд байсан гэлцдэг. Тэгээд ч уг сонинд Тухайн үед дэлгэрч байсан олон жижиг аж ахуйн нэгжийн нэг хэсэг Наранбулаг хоршоо, Эхлэл ХЭАА тус бүрдээ талбай авч үйлчилгээ явуулж эхэлжээ. Тэр цагаас саяхныг хүртэл түрээсийн гэрээгээр төлбөрөө төлж, 10 гаруй жил үйл ажиллагаагаа хэвийн явуулж амьдрал ахуйгаа өөд татсаар өдгөөгийн Наранбулаг сервис, Бадрал ХХК болтлоо өсөн дэвжсэн аж ахуйнуудыг нэг л өдөр ажлын байраа алдах аюул нөмрөөд иржээ хэмээн бичжээ. Энэ бүхэн бас л үнэн. 10 гаруй жилийн тэртээ дээрх хоёр аж ахуйн нэгж хөл дээрээ ч тэнцэхгүй хөлд ороогүй хүүхэд шиг зөвхөн нэр зүүсэн төдий нялх Наранбулаг хоршоо, Эхлэл ХЭАА байсан байна.

Өмчийн эзэн нь хот мөнөөсөө мөн боловч өөрийн юм шиг байр савтан түрээсийн гэх нэртэй ч түрийвч зузаалах ид шидтэй Нарны титэм-ийн Ж блокод насны хоолоо зэхэж, арилжаа наймааны алтан үеийг эзэгнэн арван хэдэн жил болохдоо Наранбулаг сервис, Бадрал ХХК болон өргөжиж, хүнтэй зүйрлэвэл хүүхэд насаа гээж эрийн цээнд хүрч, эзэд нь том талтай, хэл амтай эд хөрөнгөтэй эдээ дагаад эзэрхэг түрэмгий ч болцгоожээ. Нэг л өдор ажлын байраа алдах аюул нөмрөөд иржээ гэдэг нь өөрийнхөө юмыг бусдад дээрэмдүүлсэн юм шиг Аюул нөмрөөд иржээ гэж сүржигнээд байгаа нь сонин санагдана. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг гэх хууль шиг үнэн үгийг энэ эрхмүүд умартсан бололтой.

Энд хэн ч дээрэм тонуул хийгээгүй, арав гаруй жил ашиг хонжоо олж, амьдралаа дээшлүүлж хөлөө олсон Наранбулаг ХХК-аас одоо танай компани өрх тусгаарал эзэн нь өмчөө өөрөө эзэмшье гэсэн үнэн үг сонсогдож байгаа билээ. Арван хэдэн жил амины юм шиг ашиглаж, ашиг хонжоо олж, хүний юм гэхээсээ өөрийн юм шиг өмчирхөх үзэл нь хэт давамгайлж. Наранбулаг сервис-ийнхэн хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдгийн үлгэрийг үзүүлсээр Нийслэлийн Засаг даргын 2004 оны 473 дугаар захирамжийн дагуу өмчийн харилцааны газрын даргын 242 тоот тушаалаар байгуулсан Ч.Однасан даргатай, мэргэжилтэн С.Ариунжаргал, Б.Батаа, Г.Гансүрэн, Б.Оюунсүрэн нарын бүрэлдэхүүнтэй комисс 2004 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж блокийн зүүн жигүүрийн тодорхой хэсгийг санагдуулна. Улаанбаатар радиод актаар хүлээлгэж өгчээ.

Өөрөөр хэлбэл өмчийн эзэн өмчөө үүрэг өгч ажлаа хийлгэдэг албан газартаа хүлээлгэн өгчээ гэж ойлгогдох юм. Дээрх байранд ажил үйлчилгээ явуулж байсан түрээслэгч Хадгаламж банкны тооцооны төв, Цант, Эсгант, Энхийн гэгээ, Энэр, Юнител гэх зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд урьдчилан мэдэгдсний дагуу байраа суллан гарцгаажээ. Харин Наранбулаг сервис иргэн Дармаабазар, Билэгт нар бид олон жил ажиллаж, олон төгрөг олсон том юм чинь энэ хэвээр нь эзэгнэх, ёстой, бид авах ч ёстой гэж зарга зальхай хийж хоёроос гурван жилийн өмнө түрээсийн гэрээ нь дууссан хэдий ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа ажээ. Түрээсийн гэрээ, зөвшөөрөл, захирамж тогтоол байхгүйн дээр түрээсийн төлбөр байтугай ашиглалтын зардал ч төлөхгүй, нийслэлийн өмчлөлийн байрыг үнэ төлбөргүй ашигласаар гурав дахь жилийн нүүрийг үзэх гэж байна. Хэлтэй амтай, хэрүүлтэй хараалтай, заргын эрдэмд зартай нэгэнд нь хууль үйлчилдэггүй ч юм шиг.

Төлбөрөө төлөөгүй л бол гэрээ цуцлагддаг, гэрээ цуцлагдмагц байраа дуртай ч суллах, дургүй ч чөлөөлөх хууль өнөөдөр хамгийн бодитойгоор хэрэгжиж байгаа хэдий ч улсын юманд л нэг удаан хойрго болчихсны бодит жишээ энэ гэлтэй Наранбулаг сервис иргэн Д.Дармаабазар зэрэг үүргээ үл биелүүлэгчдийн өмнөөс Улаанбаатар радио 2006 онд 20 орчим сая төгрөгийг түрээсийн төлбөрт тооцон Нийслэлийн өмчийн хоршооны газар төлөөд байгаа юм байна. Ер нь гарахгүй заргалдаад байсан нь хожоод, дүрмээ баримтлаад явж байгаа нь хохироод байдгийг болиулах цаг болсон хэмээн хэл ам татлахаар зэхэж яваа хүмүүс ч байгааг баттай эх сурвалжаас олж тогтоосон гэдгээ ч энд дуулгахаас аргагүй болов. Ер нь өмчийн эзэн өмчөө мэдэх үү, өмчийн түрээслэгч эзэн суух уу гэдгийг Наранбулаг сервес-ийн эзэд болон иргэн Д.Дармаабазар нар мэддэг болчихсон уу? Зууны мэдээ сонины 2006 оны 272 дугаарт Нийслэлийн Засаг даргын 473 тоот захирамжийг шүүх хүчингүй болгосон тухай дурьджээ.

Дээрх захирамж Улаанбаатар радиогийн менежментийн баг радиогийн тоног төхөөрөмжийг хувьчилж аваагүй, Улаанбаатар радио Нийслэлийн Засагдаргын Тамгын газрын мэдэлд байх үед өмнө дурьдагдсан 1222 ам.метр талбай бүхий байрыг балансаас балансд шилжүүлэхээр шийдвэрлэгдсэн нь нийслэл өөрийн эзэмшлийн байрыг өөрийн харьяа байгууллагадаа л шилжүүлэх тухайн үеийн шийдвэр байсан байна. Гэвч нэхэмжлэгч нарын шүүхэд гомдол гаргах үед Улаанбаатар радиогийн техник хэрэгслэл хамт олны мэдэлд шилжсэн байсан нь 473 тоот захирамжийг өөрчлөх гол нөхцөл болжээ. Түүнээс бус өмчийн эзэн нийслэлийн удирдлага өмчөө мэдэх ёсгүй гэсэн шийдвэр биш байсан байна.

Мөн дээд шүүхээс дахин нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид тогтоол гаргаж болохгүй гэж заагаагүй болохыг ойлгохын дээр өмчийн эзэн өмчөө захиран зарцуулах эрх эдлэхийн тулд заавал тогтоол шийдвэр гаргах нь хэн бүхэнд ойлгомжтой баймаар юм даа. Хэрэв өмчийн эзэн өмчөө л мэдэж тогтоол шийдвэр гаргахаа больчихвол өмч эзгүйрч, чоно борооноор гэгчээр юм болж Наранбулаг сервес-ийнхэн шиг түрээсийн гэрээ ч үгүй, түрээс ч төлөхгүй хэдэн жилээр завших луйврын нэг хэлбэр улам бүр газар авах нь тодорхой болжээ. Зууны мэдээ сонинд Болормаа даргын булхайтай явдал гээд байгаа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг бүрэн эхээр нь дэлгэн харуулъя.
2006.10.04 Улаанбаатар Дугаар 219. Өмч эзэмшүүлэх тухай Иргэний хуулийн 89 дүгээр зүйл, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2.2 заалтыг үндэслэн Нийслэлийи Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс тогтоох нь

Нийслэлимн төр захиргааны байгууллагын бодлого шийдвэрийг сурталчлах талаар нийслэлийн удирдлагатай гэрээтэй ажиллаж байгаа Улаанбаатар радио ХХК-д Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутагт байрладаг нийслэлийн өмчийн Баруун сэлбэ үйлчилгээний төвийн Ж хэсгийн барилгын 1222 ам.метр талбайг холбогдох журмын дагуу эзэмшүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Ц.Батбаярт/ зөвшөөрсүгэй.
Дарга.Н.Болормаа
Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баасансүрэн

Энэ тогтоол нь ганцхан Н.Болормаа даргын шийдэл бус Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, хамтын шийдвэр гэдгийг хэн хүнгүй ойлгомоор. Тэгээд Улаанбаатар радио энэ техник тоног төхөөрөмж нь менежментийн багийн мэдэлд очсоноос бус үйл ажиллагаа нь хувьчлагдаагүй Нийслэлийн төр захиргааны мэдэлд байгаа гэдгийг нөгөөтэйгүүр нийслэл өөрийн төр захиргааны байгууллагын ажил үйлчилгээг сурталчлах, нийслэл хот, нийслэлчүүдийг холбодог гүүр болох үүднээс Улаанбаатар радиодоо эзэмшүүлж өөрийн эрх ашгийнхаа төлөө өмч хөрөнгөө мэдэж тогтоол шийдвэр гаргажээ. Өмчөө түрээслэх, эзэмшүүлэх, аль ч эрхийг эдлэх нь өмчийн эзэнд л хадгалагдаж байгааг зохих хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ. Харин хүний юмаар хүүдэгнэж яваа түрээсийн ч гэрээгүй, түрээсийн төлбөр төлдөггүй, Наранбулаг сервис ХХК-ны эзэд иргэн Д.Дармаабазар гуай та ч гэсэндээ өөрөө үйл ажиллагаа явуулахгүй. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай М реклам гэдэг хэвлэлийн газар өндөр үнээр дамжуулан түрээслэж, арвин ашиг олсоор байсан байж түрээсээ төлдөггүй нь юуны учир вэ.

Улаанбаатар радио та бүхний өмнөөс түрээсийн чинь төлбөрийг хэдэн жил төлбөл та нөхдийн таалалд нийцэх вэ. Уг нь гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн дээр, түрээсээ ч төлдөггүй Наранбулаг сервис ХХК-ийн үлэмж өр төлөөсийг ч давхар төлж барагдуулж байгаа, тэгээд ч нийслэлийн засаг захиргааны бодлого шийдвэрүүдийг нийслэлчүүдэд олон түмэнд хүргэдэг нэг талаасаа нийслэлийн төр захиргааны байгууллагын салаа мөчир болох Улаанбаатар радиог ажлын байр, ажиллах нөхцлөөр хангах нь Нийслэлийн ИТХ-ын бас нэг үүрэг баймаар санагдана.
(Өнөөдрийн монгол 229/2005)
Ч.Дамдиндорж ӨМ-ын тоймч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button