Торон доторхи тулааны аваргууд өнөөдөр тодорно

Монголын Mix Fighting-н холбоо, Монголын байлдааны самбогийн холбоо, Magic студи хамтран зохион байгуулж байгаа. Mix Fighting гэдэг нь кикбокс, жүдо, байлдааны самбо зэрэг тулааны урлагийн нийлбэр цогц. Олон улсын хэмжээнд хүрэхүйц өндөр бооцоотой / шагналын сан 15 сая төгрөг/ халз тулаан Монголд анх удаагаа зохиогдож байгаагаараа онцлог юм. Халз тулаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно.

Монголын талаас Кикбоксын улсын аварга, каратэгийн улсын аварга М.Баттүшиг Бүх оросын аварга, гардан тулааны дэлхийн аваргын мөнгөн медальт, Владимир, байлдааны самбогийн улсын аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Мөнхбаясгалан ОХУ-ын Буриад улсын тамирчин, байлдааны самбогийн улсын гурван удаагийн аварга Баатотай хоёр үеийн турш халз тулалдана. Нэг үе нь таван минутын хугацаатай. Хэрвээ энэ хоёр үед тамирчид идэвхгүй тулалдвал дахин нэг үе сунгаж аваргыг тодруулах аж.

Манай төр засаг жүдо, самбо, буудлага, чөлөөт бөх зэрэг спортын төрлүүдийг дэмжээд бусад спортыг нь спорт биш юм шиг үздэг хэмээн халз тулааныг зохион байгуулж байгаа Монголын Mix Fighting-н холбоо, Монголын байлдааны самбогийн холбооны удирдлагууд гомдоллосон. Тэд өсч яваа залуу тамирчидаа ОХУ-ын Буриад улсын шилдэг, туршлагатай тамирчидыг эх орныхоо дэвжээн дээр ялна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тамирчид шүдний болон эмзэг эрхтний хамгаалалттай, дээгүүрээ нүцгэн тулалдах юм байна. Үзэгчид өөрийн хайртай тамирчидаа дэмжиж алга ташихаас, бооцоо тавьж болохгүй юм байна.

(Өнөөдрийн монгол 224/394)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button