Ч.Наранбаатар Медаль авах боломжтой төрлүүд рүү л түлхүү анхаарч байна

оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тамирчид спортын 39 төрөлд 424 багц медалийн төлөө авхаалж самбаа, оюун ухаан, эр бяраа үзэх аж.

1951 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод хөшгөө нээсэн Азийн наадамд манай баг тамирчид 1974 онд анхлан оролцож байсан түүхтэй. Персийн буланг зорих манай баг тамирчдын бэлтгэл сургуулилт хэрхэн хангагдаж байгаа талаар БТСУХ-ны дарга Ч.Наранбаатартай уулзлаа. Бидний яриа ч энэ талаар эхэллээ.

-Манай баг тамирчдын хувьд өмнөх онуудтай харьцуулахад олон хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Спортын 24 төрлөөр 343 хүн явахаар болсон. Энэ нь түүхэндээ хамгийн олон тамирчинтай оролцож байгаа нь. Энэ нь, МҮОХ-ноос Дохагийн олимпийн хороотой ярилцаж, байр, хоолны асуудлыг үнэ төлбөргүй байлгахаар ярьж зохицуулсан нь олон тамирчин оролцоход нөлөөллөө. Мөн эхний үед нислэгийн асуудал дээр нэлээд хүндрэл гарсан. Төр засгаас анхаарал тавьж, Улаанбаата-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн төлбөрийг тавин хувь хөнгөлөхөөр боллоо. Мөн өчигдөр (Х1.16-ны өдөр ярилцав. сурв.) болсон Засгийн газрын хуралдаанаар Дохагийн олимот оролцож, медаль авах болон шагналт байр эзлэх боломжтой гэсэн 60 тамирчныг сонгож, 98 сая төгрөг баталж өгсөн. Ингэснээр тэдний зардал мөнгийг төрөөс дааж байгаа юм.

-Дээрх тамирчдыг ямар шалгуураар сонгосон бэ?
-Үндэсний шигшээ багийн тамирчдаас сонгосон. Жүдо, чөлөөт бөх, бокс, буудлагын тамирчид голлон багтсан байна. Түүнчлэн бусад төрлүүдээс ч тамирчид орсон. Монголын багийг УИХ-ын Сү.Батболд ахлан оролцоно. Бусан-2002″ наадмаас бид нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл медальтай ирсэн. Тэгвэл энэ удаа хоёр алт, хоёроос гурван мөнгө, наймаас арван хүрэл нийт 15-аас доошгүй медаль хүртэж, багаараа 20-оос дотогш байр эзлэх зорилт тавиад байна даа.

-Тамирчдын бэлтгэл сургуулилт ямар байна вэ?
-Бэлтгэл сургуулилтын хувьд нэлээд эрчимтэй явж байгаа. Ерөнхийлөгчийн цом чөлөөт бөхийн олон улсын тэмцээн саяхан болж өнгөрсөн нь Дохагийн өмнөх сорилго боллоо. Тэндээс ирүүт нь сэргээлтийн бэлтгэлд гаргасан. Харин жүдочид БНСУ-ыг зорьсон. Хамтарсан бэлтгэл хийхээр. Буудлага, боксын тамирчид ч мөн нэгдсэн цугларалтад гарсан. Ер нь бидний бодлого бол үндэсний шигшээ багийн тамирчиддаа тулгуурлан ажиллаж байна. Улсын хэмжээнд 67 холбоо байдаг. Түүнээс 24 спортын төрлийн тамирчид Дохаг зорино. Тэр болгонтой ажиллана гэвэл цаг хугацааны хувьд амжихгүй. Медаль авах боломжтой гэсэн төрлүүд рүү түлхүү анхааран ажиллаж байна.

-Тэмцээн эхлэхээс хэд хоногийн өмнө Дохад очих вэ, манай тамирчид?
-Гурав хоногийн өмно. Тэмцээн дуусаад нэг хоногийн дараа явж болно. Түүнээс илүү хоногийн өмнө очвол өдрийн 60 ам.доллар төлнө.

-Гурав хоног гэдэг арай л цөөн юм биш үү. Уур амьсгал, цаг агаартаа зохицох гэж?
-Нэн тэргүүнд хөрөнгө, мөнгөний асуудал байгаа. Түүнчлэн байр сууцны нөхцөл бололцооноос болж ингэж шийдсэн.

-Сагсан бөмбөгийн тэмцээн энэ сард эхлэх болсон байна лээ?
-Тийм. Энэ сарын 18-28-нд болно. Манай тамирчид Эрхүү рүү хамтарсан бэлтгэлд явсан.

-Үндэсний бөхчүүдийн хувьд сэргээшийн асуудал сүүлийн үеийн дуулиан шуугиан болоод байгаа. Сүхбат аваргын хувьд энэ амжилтыг тэглэх юм байна лээ. Тэгэхээр цол чимгийг нь хураах уу. Рагчаа заан цолоо хураалгаж харцага болох уу?
-Гурван тамирчны чимгийг нь хурааж байгаа. Энэ бол наадмын зохион байгуулах хорооны эрхийн асуудал. Цолны хувьд бол МУ-ын Ерөнхийлөгч өгсөн болохоор Ерөнхийлөгчид өргөн барих байх. /Ер нь бол Сэргээшийн асуудлын талаар сургалт семинар/ Сэргээшийн асуудлаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн. Уржигдар наадмын зохион байгуулах хорооны хурал хийгээд, ном журмынхаа дагуу бүх шинжилгээ юмнуудыг дүгнэж цэгнээд одоо зарлая аа. Б шинжилгээ өнгөрсөн есдүгээр сарын 28-нд ирсэн. Тэгээд наадмын комиссын бүрэлдэхүүний хувьд цуглаж өгөхгүй хэд хоног саатлаа. Гэхдээ хуулийн дагуу албан ёсоор зарласан. Уг нь хуулинд бөхчүүд сэргээш хэрэглэсэн тохиолдолд барилдах эрхийг нь хоёр жил хасах заалт байна. Аль болох тамирчиддаа ойлгуулах, хоёр жил барилдах эрхээ хасуулчихвал харамсалтай шүү дээ. Тийм учраас энэ жилийн чимгийг нь хасах заалт 4-ийн 3-т байгаа. Тиймээс гурван тамирчны чимгийг хураах нэг тамирчны цолыг хураахаар Ерөнхийлөгчид өргөн барьчихсан байгаа.

-Харамсалтай биш, бусдад сургамж болохоор юм тийм үү. 4-ийн 3-т зааснаар шийдвэл?
-Тэгэхгүй.

-Хэдийгээр тэр дөрөвт харамсалтай ч барилдахдаа амжилт гаргахад бусдад нь сургамжтай биш гэж үү?
-Аль нэгийг нь сонгох хэрэгтэй. Тэгэхээр хоёр жил барилдах эрхийг нь хасах бол ид сайхан барилдаж байхад нь ингэвэл дахиад ийм амжилт гаргаа ч уу? Хувь хүнд маш хүнд.

-Тэгвэл сэргээшийн шинжилгээ авахгүй байвал яасан юм бэ? Мэргэжлийн спорт биш шүү дээ.
-Янз бүрээр л яригдаж байна л даа. Авахгүй болохоор бүгдээрээ хэрэглээд, эрүүл мэндээ хохироогоод, шудрага өрсөлдөөнгүй болно. Хүч чадал орох гээд бүгдээрээ л хэрэглэнэ шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн эрүүл мэндийг бодоод л байна. Дэлхий нийтээрээ шинжилгээ хийгээд байгаа бол бас учиртай асуудал, яс үндэстэнд хүртэл хортой.

-Тухайлбал сүмочдоос сэргээшийн шинжилгээ авдаггүй гэж сонссон Таканохана аваргыг сэргээш хэрэглэдгийг ард түмэн нь мэддэг юм билээ. Тэгэхээр манай наадам нэгдүгээрт ард түмнээ цэнгүүлж байгаа гэдэг утгаараа шинжилгээ хийхгүй байвал яасан юм бэ. Хоёрдугаарт сэргээш илэрвэл цол чимгийг нь хураагаад хоёр жил барилдуулахгүй байвал бусдад сургамжтай биш үү?
-Сургамжтайгаас гадна манайх хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл хасах хэрэгтэй л дээ.

-Тухайлбал яаж өөрчлөлт оруулах вэ?
-Энэ дээр нэлээд ярьсан зүйл байгаа. Хамаагүй тэгнэ ингэнэ гээд ярьчихвал нөгөө улсууд маань энэ хуулийг ингээд ашиглачих юм байна гэнэ.

-Сэргэшийн шинжилгээг бас тэр бүр үнэн зөв гардаггүй гэдэг шүү дээ. Тухайлбал энэ жил Сумъяабазар Өсөхбаяр хоёрын тухайд?
-Энэ бол худлаа зүйл л дээ. Эхлээд А шинжилгээ өгөөд сэргээш хэрэглэсэн нь илэрвэл дахиад Б шинжилгээ өгнө. Үүгээр мөн илэрвэл сэргээш хэрэглэсэн нь нэгэнт тогтоогдоно. Энэ бол баттай зүйл гэж миний хувьд хэлэх байна. Манай наадам ер нь жил бүр л будлиантдаг. Иймээс цоорхой хуулиндаа нэмэлт оруулж сайжруулах, эсвэл бүүр хасах л хэрэгтэй байна даа.

(Өнөөдрийн монгол 224/394)
Б.Мягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button