Залуучууд улс төрийн авилгыг эсэргүүцэж байна

Yүнд олон хүмүүс шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа. Энэ удаа Иргэний зориг залуучуудын холбоо энэхүү улс төрийн ил цагаандаа гарсан авилгалыг эсэргүүцэж мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд дурдахдаа
Авилгын эсрэг хуулийг олон нийтийн шахалт шаардлагаар арга буюу баталсан Улсын Их Хурлын эрхэм гишүүд өнгөрсөн жил татвар төлөгчдийн хүч хөдөлмөрөөр бүрдсэн 100 сая төгрөгийг өөрийн улс төрийн өчүүхэн нэр хүндийн төлөө захиран зарцуулсандаа сэтгэл ханалгүй ирэх жил гишүүн бүр 250 сая төгрөгийг зарцуулахаар үгсэн тохирч шийдвэрлэжээ.

Улс төрийн авилгыг 2004 онд 10 сая, 2005 онд 100 сая, 2006 онд 250 сая болгон хэмжээг нь байнга огцом нэмэгдүүлэн хуульчлан баталсан нь өнөөгийн УИХ-ын гишүүд эрх ямбаа ямар ч үнээр хамаагүй төсвийн хөрөнгөөр хадгалан үлдэх гэсэн адал балмад явдал гэж үзэж байна.

Улс төрийн авилгыг дэврээсэн, атгаг далд санаархал бүхий энэхүү бусармаг үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг Иргэний Зориг Залуучуудын Холбоо шаардаж байна гэсэн байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button