Төмөр замчдыг оршуулах ажлын хэсгийг байгуулав

Тус Комиссын даргаар замын орлогч дарга Л.Халтар, орлогч даргаар замын орлогч дарга Л.Пүрэвбаатар, С.Батсайхан, нарийн бичгийн даргаар Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга Х.Лхагвасүрэн нарыг томилсон байна. Нийтдээ 14 хүний бүрэлдэхүүнтэй уг ажлын хэсэг өчигдөр хуралдаж талийгаачдыг хэзээ оршуулахыг шийдэх байсан ч УБТЗ-д хийсэн аудитын шалгалтын дүнгийн хурал давхацсан учир хурал болсонгүй. Харин гал тэрэгний ослоос болж учирсан хохирлын хэмжээг тогтооход багагүй хугацаа шаардах бололтой. Энэ долоо хоногтоо хохирлын хэмжээг тогтоох боломжгүй аж. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар километрээ буруу тогтоосон гэсэн дүгнэлтэд хүрээд буй. Харин УМХГ-ын хөдөлмөр, нийгмийн хамгааллын улсын байцаагчаас энэ талаар тодруулахад
-Бид шалгаж байгаа. Одоогоор тодорхой хариулт өгөх боломжгүй. Яагаад гэвэл цагдаагийнхан манайд галт тэрэгний осолтой холбоотой баримтыг бүрдүүлж өгсний дараа бид түүнд нь дүн шинжилгээ хийж шалгах юм гэлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button