Д.Мөнхбаясгалан Надтай дахиад тулалдья гэдэг зоригтой тамирчин байна

тамирчдын дунд болно. Монголын байлдааны самбогийн холбоо, Монголын Mix Fighting-ны холбоо, Magic студиэс хамтран зохион байгуулж байгаа уг тэмцээнд Буриадын гурван удаагийн аварга Баато, бүх Оросын аварга дэлхийн аваргын мөнгөн медальт Владимир нар оролцохоор ирээд байна. Mix Fighting буюу rap тулаан нь цохих, өшиглөх зэрэг зодооны бүх л төрлийн хөдөлгөөнийг хийж болдог ажээ. Харин нүд рүү хуруугаа хийх, төвөнх дарах, дагз руу араас цохихыг л хориглодог дүрэмтэй.

Монголд анх удаа болж байгаа гар тулаан 70-80, 80-85, 90-95 кг гэсэн гурван жинд болох аж. Энэ тулаан нь рингэн дээр биш 7×7 хэмжээтэй зургаан тал бүхий торон дотор болдог онцлогтой. Шагналын сан нь 15 сая төгрөг байгаа бөгөөд билет нь хоёр янзын үнээр зарагдаж байна. А зэрэглэл буюу торны хажуугийн тусгай суудлуудын үнэ 15.000 төгрөг бол Б буюу бөхийн өргөөний үндсэн суудлууд 10.000 твгрөгний үнэтэй байна. Халз тулаанд 12 тамирчин оролцож байгаа бөгөөд Мөнхбаясгалан, Баттүшиг нар оросын аваргуудтай учраа таарчээ. Энэ талаар Дэлхийн аваргын мөнгөн медальт байлдааны самбогийн улсын аварга, Японы халз тулааны аварга Д.Мөнхбаясгалантай товч ярилцлаа.

-Тулааны аваргатай тулалдах юм байна. Өрсөлдөгчийнхөө гол цохилт, мэхийг мэдэх үү?
-Буриадын гурван удаагийн аварга Баато гэж тамирчин бий. Өрсөлдөгчтэйгээ байлдааны самбогоор Улан-Үдэд тулалдаж байсан л даа. Байлдааны самбо оноо өгдөг. Оноо өгдөг болохоор 7×7 гэсэн оноогоор тэнцээд шүүгчийн шийдвэрээр би ялж байсан. Дахиад тулалдъя гэдэг зоригтой л тамирчин юм байна.

-Хамгийн хүнд нь ямар цохилт вэ?
-Баруун цохидог тамирчин л даа. Хэвтчихээд хөл гар хөшөөд байдаг боолт нь надаас илүү байх.

-Тулалдаж байгаа тамирчин өөрөө больё гэхгүй л бол тулаан үргэлжилдэг гэсэн. Өөрийн чинь хувьд больё гээд тулааны талбарыг орхиж байсан тохиолдол бий юу?
-Тэгж байсан тохиолдол байхгүй ээ.Үнэхээр зодолдох гэж дэвжээн дээр гарч байгаа юм чинь больё оо гээд бууна гэж байхгүй.

-Өрсөлдөгч чинь бие бялдарын хувьд өөрөөс чинь давуу юу?
-Жингээр бол дөрвөөс таван килограмм илүү. Өндрөөрөө бол би илүү.

-Тулаан бол спортын хүнд төрлүүдэд ордог. Ар гэрийнхэн чинь хүлээн зөвшөөрдөг уу?
-Анх зөвшөөрдөггүй байсан. Одоо бол өөрийнхөө сонирхлоор явж байгаа болохоор хорьдоггүй.

-Энэ төрлөөр өмнө нь хаана болсон ямар тулаануудад оролцож байв?
-Монголдоо зодооны төрлөөр ялалт байгуулж аварга болсон. Мөн өнгөрсөн зун Японд болсон халз тулаанд аваргалсан. Байлдааны самбогоор оросуудтай их зодолдож байсан даа.
(Өглөөний сонин 224/394)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button