Малайзын цагдаагийнхан монголд ирэхгүй

Гэвч энэ мэдээлэл нь ор үндэсгүй тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна. Энэ талаар ЦЕГ-ын гадаад харилцаа хамтын ажиллагааны дарга хурандаа М.Хоролсүрэн, Интерполын үндэсний товчооны дарга дэд хурандаа И.Баярмандах нараас тодруулахад Малайз улсын талаас манайд хандаж ямар ч хүсэлт тавиагүй. Хэрвээ цагдаагийн газраас хүнээ ирүүлэх шаардлагатай гэж үзвэл манай улсын гадаад хэргийн яамаар дамжуулан хүсэлтээ манайд гаргах ёстой. Тийм болохоор Малайзийн цагдаагийн газрын ажилтнуудаас Монголд ирнэ гэсэн мэдээлэл нь ор үндэсгүй юм гэсэн хариултыг бидэнд өглөө.

Энэ мэдээлэл гарах болсон шалтгаан нь Монголыг Малайз улсад төлөөлөх Я.Батсуурь тэндэхийн засгийн газар болон цагдаагийн байгууллагынхантай уулзаж, хэргийг шуурхай үнэн зөв шийдэж өгөх хүсэлт тавьсан байна. Малайзын талаас ийм хэрэг болсонд харамсаж байгаагаа илэрхийлж цаашид улам өргөн хүрээнд хамтран ажилдая гэсэн хариуг өгсөн бөгөөд зарим нэгэн хэвлэлийнхэн энэ мэдээг андуурч цацсанаас ийм яриа гарсан гэнэ. Харин Багиндагийн өмгөөлөгч Малайзийн номер нэг гэгдэх STAR сонины хоёр сэтгүүлч монголд ирж мэдээлэл цуглуулаад буцсан тухай бид өмнөх дугаартаа хүргэж байсан бол эдгээр сзтгүүлчдийн араас ахин нэг сонины сэтгүүлчид монголд ирээд буцсан тухай мэдээлэл байна.

Ш.Алтантуяагийн цогцос мөн болох нь танигдсанаас хойш нэлээд хэд хонолоо. Анхан шатны шүүх хурлаар Абдул Разакт цаазаар авах ял өгөөд байгаа бөгөөд тэрээр шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэн, ялыг хөнгөлж өгөх хүсэлтээ гаргасан байна. Эцсийн шатны шүүх хэдхэн хоногийн дараа болох ба эндээс улсын яллагч эцсийн шийдвэрээ гаргах юм. Харин Алтантуяагийн аав Шаарийбуу гуай монголд ирж байгаа тухай мэдээлэл байгаа ч тэдний гэр бүлийнхэн энэ бүхний талаар ямар нэг мэдээлэл хийхийг хүсэхгүй байгаа хэмээн ярьж байна.

Үнэндээ ч харь нутагт зэрлэгээр хөнөөгдсөн охиныхоо цогцосноос үлдсэн хоёр гуравхан ясыг нь эх нутагт нь авчирч хүний ёсоор оршуулж чадалгүй, баримт болгон харь хүний гар дээр үлдээгээд ирсэн эцгийн сэтгэл гэдэг хичнээн эмгэнэлтэй байх нь ойлгомжтой. Юутай ч Малайзийн төдийгүй Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүхийн эцсийн шийдвэрийг анхаарал тавин хүлээж байна.
(Өглөөний сонин 224/394)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button