Учиртай инээд хуучин дурсамжтай учруулна

Учиртай инээд цэнгүүн нь хошин урлагийн дотроос элэглэлийн төрлөөр дагнан хийгдэж байгаа анхны тоглолт гэдгээрээ онцлог ажээ. Элэглэл, инээд дүүрэх энэхүү тоглолтонд урилгаар элэглэлийн гол баатрууд, Булган-эрдэнийн ангийн андууд болох Бат-эрдэнэ, Оюумаа, Хишигбаяр, Дэлгэрмаа, Ариунболд гээд СУИС-ийн Уртын дууны ангийг төгссөн найз нөхөд нь хамтран учиртай инээдээр инээх ажээ.

Учиртай инээд-ийн талаар элэглэгч Ж.Булган-эрдэнэ ийнхүү ярьж байна.үideo1
Тоглолт үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний хэсэгт Ж.Булган-эрдэнэ өөрийн их сургуульд эзэмшсэн боловсролоо гайхуулж уртын дуу дуулан сонирхуулах аж. Дунд хэсэгт өнөөдөр бидний дунд байхгүй ч гэсэн сэтгэл зүрхэнд өөрийн гэсэн байр сууриа аль хэдийн үлдээсэн урлаг, спортын олны танил хүмүүсийг таны сэтгэл зүрхэнд дахин нэг бадраах ажээ. Төгсгөл хэсэгт Ж.Булган-эрдэнэ өнөөдрийн амьдралыг хошин хэлбэрээр хүргэх ажээ. Эцэст нь дуулгахад учиртай инээдээр инээх хэн боловч 10 мянган төгрөгөөр тасалбар авах ёстой юм байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button