Олимпийн гараа тэмцээн болж байна.

Энэ жил 4 удаагаа зохиогдож байгаа тус тэмцээн нь одоогийн байдлаар клуб, байгууллага, аймгуудын хооронд зохиогдох болсон. Учир нь ЕБС-уудаас спортоор тэр дундаа чөлөөт бөхөөр хичээллэдэг хүүхэд цөөрсөнтэй холбоотой аж.
Тэмцээнд Улаанбаатар хотын дүүрэг, клубууд болон зарим нэгэн ЕБС болон орон нутгуудаас оролцож байгаа бөгөөд эрэгтэй 7, эмэгтэй 3 жинд 320 гаруй тамирчин өрсөлдөж байгаа ажээ. Тэмцээнийг Лхаажав багшийн шавь Алтай консракшний захирал Бат-Эрдэнэ ивээн тэтгэж байгаа гэсэн. Тэмцээнийг зохион байгуулагчид жил болгон тус тэмцээнийг зохион байгуулахыг хүсч байгаа боловч хөрнөгө мөнгөний асуудлаас болоод хүндрэл үүсдэг байсныг дурдаж байсан.
Харин энэ удаагийн тэмцээн УАШТ- ээс өргөн дэлгэр болж байгааг харахад улсын чанартай тэмцээн болсон нь харагдаж байлаа. Ч.Лхаажав багш 1989 онд бөхийн тусгай гүнзгийрүүлсэн сургалттай болж өргөтгөгдсөн 73-р сургуулийн багш бөгөөд 1973 оны Интернациональ тэмцээний аварга, 74 оны Чехийн Динамогийн мөнгөн медаль, Ах дүү армиудын аварга гээд дурдаад байвал чамгүй урт жагсаалт гарахуйц амжилтын эзэн ажээ. Түүний шавь нараас Дэлхийн аваргын мөнгөн медальт Эрдэнэтулга, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Галсанбурмаа, Дэлхийн аваргын мөнгө хүрэл медальт Сэнгээ нарыг дурдаж болох юм. Тэрээр Олон улсын хэмжээний мастер 2, спортын мастер 10 гаруй, дэд мастер 20-оод шавьтай ажээ.
Энэ талаарх ОУХМ Ц.Лхаажавын ярианд анхаарлаа хандууулна уу
үideo1
Энэ удаагийн тэмцээнд Женко компани, Алдар спорт хороо, Дархан, Дорноговь аймаг, ЕБС-ийн 73, 87 –р сургууль гэх мэтийн 24 байгууллага өрсөлдсөн.
3 жинд зохиогдсон Эмэгтэйчүүдийн төрөлд
43 кг-ийн жинд Алдар нийгэмлэгийн Цолмон
49 кг-ийн жинд Налайх дүүргийн тамирчин Батцэцэг
53 кг-ийн жинд Алдар нийгэмлэгийн Мөнхцэцэг нар тэргүүлж алтан медалийн болзол хангасан байна.
Эрэгтэй 7 жинд оролцсон тамирчдаас
32 кг-ийн жинд Алдар нийгэмлэгийн тамирчин Жавхлан
36 кг-ийн жинд Баянзүрх дүүргийн тамирчин Дашдондог
42 кг-ийн жинд 87-р сургуулийн Олдох нарын тамирчид тодорсон бөгөөд 46, 52, 58, 60 кг-ийн жингийн тамирчид одоо ч өрсөлдсөөр байгаа.
Ийн спортын төв ордонд өрсөлдөөн дүүрэн нэгэн тэмцээн үргэлжилж байна.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button