Шуурхай зөвлөгөөн боллоо

Ирэх сарын эхний долоо хоног хүртэлх 14 хоногийн хугацаанд ямар ажилд гол анхааралаа хандуулах талаар Засаг даргын орлогч холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгсөн юм.

* 2006 онд төлөвлөсөн ажлынхаа биелэлтийг ирүүлэх, гэхдээ уламжилалт хэлбэрээр биш, өвөрмөц байдлаар гаргах,
* Хороодын хөгжлийг дэмжих жил-ийн ажлын дүнг гаргах, хороодтой хамтран ажилласан байгууллагууд тайлангаа гаргаж,Хяналт шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлэх,
* Он солигдох мөчид тэмдэглэж заншсан мөнгөн шөнө баярыг уламжлал ёсоор зохион байгуулахад одооноос анхаарах,
* 2006 оны хөрөнгө оруулалтын шугамаар хийгдэж буй ажилд анхаарал хандуулж яаралтай дуусгах,ирэх жилд хөрөнгө оруулалтын чиглэлээр ямар үлдэцтэй ажил хийх вэ гэдгээ төлөвлөх,
* Өрхийн хүн амын шинэчилсэн бүртгэл, мал тооллогыг явуулах,
* Цахим Улаанбаатар хөтөлбөрийн хэрэгжилтэд байгууллагын дарга нар ач холбогдол өгч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг дээрхи таван ажилын гүйцэтгэлийг хийхийг үүрэгдсэн юм.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button