Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга томилогдлоо

П.Сүндэв нь Архангай аймгийн Өлзийт сумын уугуул. Цэргийн дээд боловсролтой, оператив-тактик, команд штабын мэргэжилтэй. ЗХУ-д цэргийн дээд сургууль, М.В.Фрунзийн нэрэмжит цэргийн академи дүүргэсэн. Түүхийн ухааны доктор цолтой.
Тэрээр хилийн заставын дарга, хилийн отрядын штабын хилийн албаны ахлах офицер, штабын дарга, отрядын дарга, Хилийн ба Дотоодын цэргийн штабын нэгдүгээр орлогч-оператив хэлтсийн дарга, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт Хилийн цэргийн штабын хилийн хэлтсийн дарга, Хилийн цэргийн штабын дарга, Хилийн цэргийн удирдах газрын дарга, Улсын иргэний хамгаалалтын газрын дарга-Улсын байнгын онцгой комиссын орлогч дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчийн албыг тус тус хашиж байв.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button