Гэрэл ойлгогчгүй замын тусгаарлагч жолооч нарт нэмэр биш нэрмээс болж байна

Учир нь өмнөх өдөр нь энэхуү хашлага хаалтыг машин мөргөснөөс хоер талаасаа эмтэрч бүр нурсан аж. Ийнхүү удаа дараа машинд мөргүүлж эвдэрч нурсан дээрх замын дундахь хашлагыг автозамынхан аргагүйн эрхэнд авсан байна. Гэтэл замын цагдаагиинхан энэ үйлдлийг буруутгаж буй аж.

Уг нь нэг мөр энэ замын голын хашлагыг авахын оронд хоёр талаасаа эмтэрч эвдэрсэн хэсгийг нь нөхөж сэргээн янзлах учиртай байсан гэнэ. Сүүлийн үед замын голын хашлага хаалтыг мөргөж осол гаргах ньулам ихэссэн. Уг нь хөдөлгөөнийг зохион байгуулалттай болгох, осол гаргахгүйн үүднээс автомашинуудын урсгалыг хязгаарлаж замын голын тусгаарлагчийг хийсэн баймаар. Нийслэлийн хэмжээнд ийм хашлага хаалт хэд хэдэн уулзвар газарт байдаг. Тухайлбал, баруун, зүүн дөрвөн зам, Энхтайвны гүүрний наана, цаана, Гэсэр сумийн баруун тал гээд тоочвол цөөнгүй. Хамгийн анх япончууд баруун, зүүн дөрвөн зам, Гэсэр сумийн баруун талын замын голын тусгаарлагчийг хийж өгсөн.

Үүнээс хойшхийг нийслэлийн автозамынхан хийжээ. Манайхан чанаргүй материалаар шаардлага хангахгүй тун амархан эвдэрч хэмхрэх зүйл хийж байна гэжжолооч нар гомдоллох нь бий. Уг нь замын голын тусгаарлагчийг замын уулзвар хэсгүүдэд хийснээр авто машины хөдөлгөөнии тугжрэл саатлыг багасгах, сәадгүй нэвтрэн өнгөрөөх чадварыг сайжруулах, уулзвараас гарч, ирж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулахад тун чухал үүрэгтэй байдаг гэнэ.

Харамсалтай нь манайх шиг хотын гудамжны гэрэлтүүлэг муухан газарт ямар ч тэмдэг, гэрэл ойлгогчгуй тусгаәрлагч хашлага хаалт хийгээд нэмэргүй бололтой. Дэмий л зардал гаргаж байна. Нэг нь хэрэгтэй гээд хийдэг, нөгөө нь хэдий болтол дайрч мөргөөд эвдээд байх вэ. Замын цагдаагийнхан замын голын тусгаарлагчийг гэрэл ойлгогчтой хийж байя гэсэн хүсэлтийг гүйцэтгэгч газар болох Нийслэлийн авто-замын газарт тавьдаг ч одоохондоо ажил хэрэг болж хэрэгжихгүй байгаа аж. Мөн гүйцэтгэгчид замын голын тусгаарлагчийг чанартай материалаар эдэлгээ даахуйц хийж чадахгүй байгааг холбогдох албаны хүн ярьж байна. Ер нь дийлэнх замын голын тусгаарлагч хоёр талаасаа, эмтэрч эвдрээд байгаа гэнэ.

Хэрвээ уг тусгаарлагчийг танигдаж харагдах хэмжээний гэрэл цацруулагч хийчихвэл эрүүл ухэантай, нудний хараа гайгүй л бол ямар ч жолооч очоод мөргөөд хэмхчээд байхгүй шүү дээ. Нөгөө талаар ийм тусгаарлагч хийж байрлуулсан зам орчмын гэрэлтүүлэг муу байгаа нь ч үүнд бас нөлөөлж байгааг хэлэхгүй өнгөрөх аргагүй. Үнэхээр хэрэгтэй тустай зүйлийг чанартай ашиглагдахаар, жолооч, зорчигчдод хэрэг болохоор хийж баймаар.

(Монголын мэдээ 229/2005)
Б.Наран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button