Маршал Цэдэнбал баримтат киноны уран бүтээлчидтэй уулзлаа

Киноны найруулагч, зураглаач Ч.Тогтох 14 жил цуглуулсан баримт, материал дээрээ тулгуурлан 2003 онд гарсан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу киног бүтээснээ ярилаа. Таван анги бүхий энэ кинонд төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын тухай өгүүлэхээс гадна улс орны хөгжлийн 50 жилийн түүхийг харуулахыг хичээсэн гэв. Мөн Цэдэнбал гэсэн уран сайхны кино бүтээхээр ажиллаж байгаагаа танилцуулав.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр төрийн нэрт зүтгэлтэн, улс орны хөгжлийн нэгэн үеийн талаар кино бүтээсэн нь түүхээ үнэн зөвөөр таньж ойлгоход чухал ач холбогдолтой гээд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөв.
Баянзүрх дүүргийн иргэн С.Эрдэнэбилэг Хувь хүн-Хүний нийгмийн хөгжлийн суурь үндсэн тулгуур бүтээлээ өргөн барилаа. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Ё.Нямааг хүлээн авч уулзав.

/Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button