Лора Буш хүний хайр татах ховорхон эмэгтэй

жагсаалтын хоёрдугаарт бичжээ. Түүнийг дэлхийд дөрөвдүгээрт орох хүчирхэг эмэгтэй хэмээн үнэлсэн байдаг. Кондолиза Раис, Хятадын дэд ерөнхийлөгч У И, Энэтхэгийн Соня Ганди нарын нэрс түүний өмнө бичгдсэн байна. Лорагийн эгэл жирийн амьдралын талаар Тайм сэтгүүлд өгүүлснийг сонирхуулж байна.

Ерөнхийлөгчийн гэр бүл салах гэж байгаа гэсэн мэдээллийг Америкийн мэдээллийн хэрэгслүүд тараасан нь ихээхэн шуугиан тарьсан билээ. Үүний учир нь Жорж Буш сархдыг дахин хэтрүүлэх болсонтой холбоотой гэнэ. Залуудаа тэр нэлээд уудаг байснаа Лорагийн ачаар сархдаас хөндийрсөн гэдэг. Энэ удаа ч бас Лорагийнхаа ачаар Буш зөв замд оржээ.
Лора Буш Америкийн ирээдүйн Ерөнхийлөгчийн гэргий болоод 29 жил болжээ. Тэд анх найз нартайгаа салхинд гарч яваад танилцсан гэдэг. Буштай танилцах үедээ Лора улстөр болон улстөрчдийг нэг нүдээр үздэггүй байсан гэсэн. Лора Лейн Уэлш Техас муж улсын Мидленд хэмээх юугаар ч нэрд гараагүй, тоос шороотой хотод төрж өсчээ.

Лopa нөхөрт гарахаасаа өмнө спорт төдийлөн сонирхдоггүй байсан гэж өөрөө ярьсан байдаг. Дайны дараагаар Бушийнхан Техаст шилжиж ирсэн байна. Лора Даллас их сургууль төгсөөд бага ангийн багшаар ажиллаж байгаад Номын сангийн ажил гэсэн мэргэжлээр магистрын зэрэг авч номын санч болжээ. Лоратай гэрлэх зөвшөөрлийг Жорж эцэг, эхээсээ нэг их хүссэнгүй. Ерөнхийлөгчийн ээж Барбара Бушийн дурсамжийн номд бичсэнээр, хүү нь гэртээ нэгэн сайхан охин дагуулж ирээд түүнтэй суух бодолтойгоо хэлсэн байна. Эцэг, эхэд нь ч охин таалагджээ.
Харин Лора өөрөө нөхөртэйгөө танилцсан тухайгаа Жорж бид хоёр танилцсан нь гайхалтай. Би номын санч байлаа. Өдөрт 12 цаг ажиллана. Тиймээс надад хүнтэй танилцах зав гардаггүй байлаа. Бид чухам золоор учирсан гэсэн байдаг.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэлийнхэнд зориулж жил бүр хийдэг үдийн зоог барьж байв. Зоог дээр ихэвчлэн Ерөнхийлөгч ярьж, тэргүүн хатагтай дуугүй л сууж байдаг. Гэтэл энэ удаа гол үүргийг Лора гүйцэтгэжээ. Ингэх санааг Буш гаргасан гэдэг ч Лора чухам яг юу гэж ярихыг нь Буш мэдээгүй байна. Тэгээд гэргийнхээ яриаг сониучирхан сонсч инээж байснаа гэнэтхэн хүүхэд шиг ичиж улайсан гэдэг.
Энэ үед хадам ээжийнхээ тухай Лора Одоо ч хүүхдүүдийнхээ амьдралд оролцдоггүй ээж олширч дээ. Гэхдээ Барбара Бушийн тухайд ингэж хэлж болохгүй. Миний хадам эх ямар хүн болохыг хүмүүс их сонирхдог юм. Тэд түүнийг сайхан ааштай, халамжтай эмээ гэж боддог байх л даа. Үнэн хэрэг дээрээ тэр дон Корлеонетэй төстэй гэсэн байна.

Орой 21.00 цаг гэхэд л хөнжилдөө ордог нөхөртөө Хэрэв чи дэлхий дээр байгаа дарангуйллыг устгая гэж байгаа бол ийм эрт орондоо орох ёсгүй хэмээн байнга хэлдэг гэдэг. Лора нөхрийнхөө эцэг, эхийн оршин суудаг Атлантын далайн эрэг дээрх эзэмшилд нь байсхийгээд л очно. Бид энэхүү газрыг анх худалдаж авахдаа эдлэн газар гэж юу болох тухайд юу ч мэддэггүй байлаа. Хувийн дунд сургууль болон Иелийн их сургуульд энэ талаар тийм ч сайн ойлголт өгдөггүй юм. Тэгэхдээ би Жоржоор бахархдаг. Тэр гүү сааж сурах гэж оролдсоноосоо хойш олон юм сурсан. Одоо бол Жорж мод бут цэвэрлэж, банз хөрөөдөж, мод хагалдаг. Манай охид үүнийг Техасын хөрөөгөөр хийх хядаан гэж нэрлэдэг юм. Энд ямар нэг асуудал гарвал түүнийг шийдэх Жоржийн ганц арга нь хөрөөдөх. Чейни, Рамсфельд хоёртой гар нийлдгийн учир үүнд байдаг гэж боддог гэж Лора ярьсан байдаг.

Санаанд оромгүй энэ үг Вашингтонд өндөр үнэлэлт авсан ажээ. Тэгээд ч тэр үү, тэргүүн хатагтайг Еренхийлөгчийн нууц зэвсэг хэмээн нэрлэх болсон гэдэг. Лора Буш өнөөдөр ч өөрийн үүргийг нөгөө л олныг тэтсан хэвээрээ, түүртэлгүй, хариуцлагатай гэгч нь биелүүлсээр л байна. Тэрбээр одоо жил бүр Вашингтонд номын их наадам зохион байгуулж, боловсрол, эрүүлийг хамгаалах салбарт хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.

Лора өөрийгөө гэр амьтай гэдэг. Гэсэн ч тэргүүн хатагтайн хувьд Лора Буш нийгмийн аливаа ажилд идэвхтэй оролцдог ажээ. Америкийн тэргүүн хатагтай сүүлийн үед гадаадын хэд хэдэн оронд очжээ.Тэрбээр улс орноороо болон дэлхий дахинаар байнга л явна. Лора Буш Английн Ерөнхий сайдын гэргий Чери Блэртэй дотно, харин Хиллари Клинтонд дургүй гэнэ. Түүнийгээ тэрбээр тайлбарлах дургүй. Түүний хэлсэн ганц тайлбар нь Цагаан ордноос явахдаа Клинтоныхон түүнийг ямар болгож орхисныг хэлэх үг олдохгүй байна гэсэн үг л байжээ. Харин хэдэн сарын өмнө Америкт хэвлэгдсэн Рональд Кесслер гэдэг хүний бичсэн Лорагийн тухәй номд Хилларид Лора хэрхэн ханддагийг тун тодорхой өгүүлсэн байдаг ажээ.

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Бушийг үзән яддәг хүн ч гэсэн түүнийг ханиа сонгосныг нь амьдралдаа хийсэн нэг зөв алхам гэдгийг зөвшөөрдөг гэлцдэг. Лора Буш бол хүний хайр татах ховорхон, давтагдашгүй чанартай хүн ажээ. Түүнд улстөрийн атгаг санаа байхгүй, олон түмний нүдний өмнө сүүтэгнээд байдаггүй, тэгэхдээ бас нуугддагтүй, түүний өмссөн хувцас хараа булаамаар биш, гэхдээ л эрхэмсэг байдал төрх нь энгийн хэрнээ сэтгэлд дотно, тэр ер уурладаг болов уу гэмээр. Одоо хэр нь ямар нэг алдаа гаргаагүй байгаа хэмээн түүнийг тодорхойлсон байдаг ажээ.

(Монголын мэдээ 229/2005)
Г.Минжмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button