Дуучин Жавхлан Миний хувьд хэвлэл мэдээллийнхнээс илүү оюутнуудтай дотно ярьсан

– Сайн байна уу. Өнөөдөр ийм завгүй байж манай уншигчдыг хүндэтгээд бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа
– Баярлалаа. Сайн байцгаана уу? Оллоо сайтын эрхэм уншигчдаа! Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая

– Дуучин Болдбаатарын тоглолтыг зохион байгуулах гэж байгаа гэсэн энэ талаараа тодруулахгүй юу
– Уучлаарай тийм бодол одоогоор алга. Харин гадуур тэгж яригдаад байгаад бага зэрэг гайхаж байна. Тэр тусмаа Дуучин Болдбаатарын тоглолтын талаар мэдэхгүй юм байна.

– 28, 29-нд болох Бүх зохиолын дуучдын нэгдсэн тоглолтын талаар сонирхуулаач
– Tиймээ. Энэ онд хийгдсэн бүх зохиолын дуучдын хамгийн сайн уран бүтээл оролцсон хаалтын нэгдсэн тоглолтыг энэ сарын 28,29нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна. Энд их сэтгэлд хангалуун байгаа. Их олон хүн оролцох байх. Дуучин завханы Батсүх гавьяат, Морины Батбаяр, Ардын жүжигчин Хайдав багш маань, Эрдэнэбат ах, Бат-Эрдэнэ Оюумаа болон Энхмэнд Чинболор нарын олон сайхан дуучид оролцоно. Би ч мөн энд ая дуугаа өргөнө. Ер нь их сайхан тоглолт болно гэж бодож байгаа. Ийм том хэмжээний хамтарсан тоглолт бараг болдоггүй шүү дээ. Энд ч их үүрэг рольтойгоор оролцох байх.

– Дуучин Жавхлангийн сүүлийн үеийн уран бүтээлээр сонин юу байна ?
– Өө. Тэгэлгүй яахав. Энэ талаар намайг сонсдог сонсогчид маань их сонирхож байгаа байх. 2006 он миний хувьд их олз омогоор дүүрэн жил байлаа. Хийгдсэн уран бүтээл яах вэ, сонсогчид мэдэж байгаа. Харин сүүлийн үед хийж байгаа уран бүтээлээс сонирхуулахад хоёр клипийг удахгүй үзэгчдийнхээ гарт хүргэнэ. Мөн Хайдав байгштайгаа хамтраад Ахан дүүсийн дуу гэсэн нэлээн эртний дуу болон Монгол бөхийн дэвжээ гэж шинэ дуу гарах гэж байна. Ингээд ер нь уран бүтээл бол ундараад л байгаа. Ер нь миний болон уран бүтээлчдийн хувьд энэ он их олз омог, урам зоригоор дүүрэн жил байсан байхаа гэж л бодож байна даа.

– Хайдав багштайгаа хамтарч уран бүтээл туурвиж байгаа гэлээ. Энэ талаараа тодруулахгүй юу
-Ахан дүүсийн дуу гээд багш маань нэлээн дээр дуулж байсан юм байна лээ. Монгол улсын гавьяат жүжигчин Оросоо гээд ард түмний хайртай дуучин дуулдаг байсан. Энэ сайхан дууг байгштайгаа хамтран дуулах болсноо том завшаан гэж бодож байгаа.

-Осолд орсон гэж сонссон. Одоогийн байдлаар бие ямар байна?
-Тиймээ. Аваарт орсон. Гэхдээ миний биеийн байдал тун сайн байгаа. Алдаж онодоггүй хүн гэж байдаггүй. Гадуур хүмүүс яриж байна гэсэн. Би сонссон. Мэдрэл муутай болцон байна. Ухаан самуурсан гээд зөндөө л юм ярихийн. Энэ бол миний хувьд харамсалтай л байна. Миний хувьд дуугаа дуулаад, CD-нийхээ баярыг хийгээд уран бүтээлээ хийгээд явж байгаа. Сүүлийн үед гэвэл Шинэ үе продакшнтай хамтраад уран бүтээл хийж байгаа. Ингээд эрүүл саруул явж байгаадаа их баяртай байна.

-Холбоо мэдээллийн Технологийн сургууль дээр очиж ярилцлага хийсэн. Энэ талаар
– Tэрэн дээр миний хувьд хэвлэл мэдээллийнхээс илүү оюутнуудтай дотно ярьсан. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн чинь ээжтэйгээ, гэр бүлийнхэгнтэйгээ харьцдаг шигээ тийм дотно байж бол яагаад ч чаддаггүй шүү дээ. Тийм учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамаагүй задгай юм яриж болохгүй. Тэрийг чинь ойлгох хүн байна, ойлгохгүй ч хүн байдаг болохоор их хэцүү л дээ. Оюутнуудын хүрээнд бол би цомхон, дотно ярьсан л даа. Үерхэл нөхөрлөл гэж юу байдгийн, нэг нэгэндээ итгэж үнэмшиж явах, оюутан байхад юуг анзаарах ёстой, оюутан байхдаа би хоол ундаа яаж иддэг, анх яаж архи ууж байсан гээд л оюутан байхад л тохиодсон зүйлээ ярьсан. Их сайхан дулаан уур амьсгалтай, сайхан яриа болсон гэж үзэж байгаа. Миний туулж өнгөрүүлэсэн амьдрал, тэр үед болж байсан хагарал, зөрчил, одоо харахад түүндээ анализ дүгнэлт хийж байгаа зүйлээ л нууж хаалгүй ярьсан даа.

-Тэнд байхдаа та дуучин Баясгалангийн талаар мэдээллийн чанартай зүйл ярьсан. Энэ асуудал дээр хүмүүс олон байр суурьнаас хандаж байгаа. Энэ талаар
– Tиймээ. Би уг нь амьдралд тохиолдож байсан явдлуудаа ярихдаа, дээр өгүүлэсэн тэр л журмаap ямар нэгэн хар санаагүйгээр л ярьсан. Хүн амьдралдаа алдаж онодог. Гэхдээ бас алдаагаа засдаг хүмүүс зөндөө л байдаг. Тэр хүмүүсинй нэг нь л Баясгалан. Хүн ер нь байгаа зүйлээ хайрладаггүй гэдгийг л хэлэх гэсийн. Өнгөрсөн хойно нь битгий харамсаасай гэж бодсоны үндсэн дээр л тэр явдлыг ярьсан даа. Харин хүмүүс баахан буруу ойлгосон байна лээ. Тэнд ярьсан зүлүүдийг мушгиж байгаад нь харамсаж л байна.

-Анх оюутан болоод архи уусан талаар хөгжилтэй зүйлийг ярьсан тань архичин энэ тэр гэсэн цуурхалд хүргэсэн
– Тиймээ. Энэ бол оюутны амьдралд байдаг л зүйл. Гэхдээ энд архи уухдаа биш, Баясгаланг муулахдаа энэ ярилцлагын мөн чанар байгаагүй юмаа гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Хамгийн гол хүний амьдралд тохиолддог л зүйлүүдийн талаар л ярихыг оролдсон. Харамсалтай нь хүмүүс ихээхэн буруу ойлгоод байгаад нь миний хувьд харамсалтай байна гэхээс өөр үг олдохгүй байна даа.

– Тэнд байхдаа оюутан байхынхаа хөгжилтэй явлуудыг яриж байсан. Жавхлан ямар оюутан байваа?
– Миний хувьд Оюутан байсан Жавхлан одоогийн Жавхлан хоёрын хооронд нээх ялгараад байх зүйл байхгүй. Бага байхдаа ямар байсан яг л тэр хэвээрээ байгаа гэж ойлгодог. Хүмүүст ганц тавидаг хатуу шаардлага гэвэл болохгүй, бүтэхгүй, чадахгүй зүйл рүүгээ зүтгэдэггүй. Багын аав ээжийн өгсөн хүмүүжил ямар, яг тэр чигээрээ байгаа гэж болно. Миний хувьд онгирч энд тэнд янз бүрийн зүйлүүдийг ярих их дургүй. Оюутан байхдаа жирийн л залуу байлаа.

– Нийгмийн байдал сая их түчигнэлээ. Та залуу хүний хувьд, иргэн хүний хувьд үүнийг ямар янзаар хүлээж авав?
-Ер нь бол ойлгомжтой л асуудал ш дээ. Манай нийгэмд чинь болохгүй, бүтэхгүй зүйл зөндөө л байна. Нэг нэгэндээ аз жаргал хүсээд амьдрал сайхан байна гэж монголчууд ярьдаг. Ер нь ихээхэн мөнгөний хүчээр массыг татахыг оролдсон ч юмуу, зөв хүн нь местэндээ байж чадахгүй байгаагаас болоод нийгмийн дунд бухимдал үүсч байгаа. Ажлаа хийж чаддаг хүн ховор, буруу хуваарилалтууд явагдаад байх шиг. Олон л зүйлүүд байна даа. Манай урлагийн салбарт л гэхэд урлагийн газруудын менежиентүүд уначихсан л байж байна шд. Гэтэл яагаад би ваб сайт хийлгээд, CD-гээ гаргаад, презентацааа хийгээд яваад болоод байгаан. Өнөөдөр би бусад урлагийн хүмүүстээ санаа зовж эхэлж байна. Миний толгой, хүч чадал хүрдэг бол энийг ашиглах ёстой. Анх урлагийн ертөнцөд алхаад орохдоо их сайхан зүйл байдаг байх гэж бодож байсан. Гэтэл аз жаргалтай, сайхан зүйлүүд олон байдаг ч гэсэн, саар зүйлүүд манай нийгэм болоод урлагийн салбарт мань асар олон байна. Жинхэнэ зүйл л цөөн болчоод байган болов уу гэж бодож байна. Ингээд манай салбар дээр л яриад байхад ийм олон байгаа юм чинь бусад салбарын хувьд ямар байгаа нь ойлгомжтой гэж бодож байна. Ард түмэн нэг зүйл болохгүй болоод л бухимдалаа тэгж илэрхийлж байгаа байхаа. Би ер нь энийг зөв гэж бодож байгаа. Хэрвээ бүх зүйл явах ёстой замаараа яваад байсан бол тэр бослого цуглаан, энэ тэр болохгүй байсан.

– Солонгост очиж буяны тоглолтонд оролцоод ирсэн гэсэн ?
– Тиймээ тэр тоглолтонд оролцсон. 3 жилийн өмнө би очиж байсан. Би эндээс нэг зүйлийг олж авсан. Энэ бол исгэрээ юм. Тэгээд миний нэг цомог тус бүр 1-2 исгэрээ зайлшгүй байх ёстой гэдгийг ухаарсан нь энд явсаны хамгийн том олз байлаа даа.

– Таны бодлоор нийгэмд хамгийн их тулгамдаад байгаа асуудал юу вэ?
-Би нийгмийн талаар тийм ч сайн мэдэхгүй байна л даа. Урлагийн салбарт маань л гэхэд өрийнхөө чадаж байгаа зүйлээр шинэчлэлт өөрчлөлт хийх юмсан гэж л бодож явна. Дэлхий ертөнц маань даяаршиж байна. Бид Монгол гэртээ амьдрахаа больж байна. Yндэсний өв соёл маань алдагдчих вий гэж айхийн. Биднийг энэ хорвоо дээр байгааг, байсныг мэдрүүлж байдаг ийм сайхан өв соёлоо алдчихгүй, гээчихгүй юмсан гэж их санаж бодож явдаг. Өнөөдөр л гэхэд ардыг дуугаа мэддэг залуу хүн байхгүй болчлоо. Энэ тал дээр л жоохон сэтгэл эмзэглэж явдагийм даа.

– Урьд нь Хайрын сүлд дуу наадамд оролцож түрүүлж байсан гэсэн. Одоо 24,25-нд Хайрын сүлд дуу-2006 наадам болох гэж байна. Энэ наадамд оролцоно гэж байсан. Энэ талаар…
– Энэ наадамд оролцохгүй. Би энэ наадамд түрүүлж байгаагүй. Харин миний Хайрын гэгээн бороо дууг маань өөр хүн дуулж оролцож байсан гэсэн. Бүх дуучдын хамтарсан тоглолтонд голлох байр суурийг эзэлж оролцоно. 2 туулай хөөсөн хүн амжилт олохгүй. Тэгэхээр ганцхан тэр тоглолтонд л анхаарлаa хандуулж байгаа. Нэг зүйлийг энэ дашрамд сонирхуулж хэлэхэд би ер нь тийм тэмцээн уралдаанд оролцох дургүй. Яагаад гэвэл, ямарваа нэгэн зохион байгуулалтын хувьд ч тэр, шүүлт энэ тэрд итгэдэггүй. Миний шалгаруулалтыг даах хэмжээнд тийм зохион байгуулалттай уралдаан тэмцээн болдоггүй гэж боддогийн.

Жич Дуучин С.Жавхлангийн Кёкүшүзан дууны клипийг толилуулж байна.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button