Миат Говь компанийг хэн авах вэ

Манай улсын нүүр царай, агаарын хэл хөл болж байдаг энэ компанийг хувьчлах гэж байгаа нь сайн хэдий ч өнөөдөр хувьчлагдах хэмжээнд хүрсэн билүү гэдгийг эргээд нэг харах хэрэгтэй. Сүүлийн үед томоохон үнэ цэнтэй аж ахуйн нэгжүүдийн хувьчлал сөхөгдөн эзнээ хүлээн сууна. Тэдний нэг нь Говь компани. МИАТ, Говь компанийн хувьд манай улсаас дэлхийд данстай болсон аж ахуйн нэгжүүд.

Эдгээр компанийн хувьчлал яригдаж эхлэхэд өндөр үнээр зарах хэрэгтэй. Манайхан өөрсдөө аваад дэлхийн зах зээлд гаргаад явж чадахгүйгээс хойш гадаадын томоохон аж ахуйн нэгжуудийг татах хэрэгтэй гэсэн саналыг ч мэргэжлийн хүмүүс цухалзуулаад байгаа.
МИАТ компанийн хувьд зөвхвн компанийн ашиг орлого, тэнд ажиллах байгаа хүмүүсийн тоог харж толгой сэгсэрч суухаар эхлээд өөрийн гэсэн хэдэн онгоцтой, нислэгийн олон чиглэлтэй болгох нь чухал. Өнөөг хүртэл энэ талаар нь анхааралгүй явсан байж гэнэт нэг өдөр толгой нь томдсон гэж шүүмжилж суух гэж. Хувьчлах тухай яригдаж эхлэнгүүт улсын төсөвт чамгүй хувь оруулдаг энэ байгууллага эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг тухай асуудал олны анхаарлын төвд орж ирлээ. Харин чуулганаар тус компанийн асуудлыг нь хэлэлцэх үеэр хувьчлалыг нь түргэвчлэх шаардлагатай хэмээн үзэж байгаагаа зарим гишүүд илэрхийлж байх юм.

Ингэхдээ тус компанийн бүтцэд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж байгаа. Учир нь тус компани өөрийн мэдлийн хоёрхон онгоцтой ч 600 ажилтантай байгаа нь толгой нь томдсон гэх шүүмжлэлд хүргээд байгаа. Үүнийг УИХ-ын гишүүд ч хэлээд байгаа. Өнөөгийн удирдлагууд ч энэ шүүмжлэлд санал нэгтэй байгаа юм. Хоёрхон
түрээсийн онгоцтой авиа компаниудын бүтэц маш цомхон тодорхой бөгөөд товчхон байдаг. Удирдлагын бүтэц нь өөрөө үе шат олонтой болох тусмаа хүнд суртал нэмэгддэг. Асуудал шийдэхэд бэрхшээл учирч удааширдаг. Ер нь дэлхийн нийтэд авиа компанийн удирдлага хэвтээ бүтэц нь босоо байдаг аж. Үүнийг хийхэд МИАТ-ын хувьд хүндхэн байгаа. Үүнээс га pax хамгийн звв арга нь хувьчлал гэж үзэж байгаагаа нуусангүй.

Хэдийгээр хувьцаат компани гэсэн тодорхойлолттой ч өнөөдрийг хүртэл явуулж буй үйл ажиллагаа нь төрийн мэдэл давамгайлсан. Өөрөөр хэлбэл төрийн өмчит байгууллагын хэлбэрээр ажилладаг гэж хэлж болно. Хувьчиллаа гэхэд энд ажиллаж буй олон хүнийг ажилгүй болгочихгүйн тулд хамгийн зөв аргыг сонгох хэрэгтэй байгаа. Хэдийгээр хувийн хэвшлийн авиа компаниуд үйлчилгээ эрхлэж байгаа ч гэлээ МИАТ-д хамгийн ур чадвар сайтай, мэргэжлийн хүмүүс ажилладаг гэж байсан.

Тэгэхлээр энэ үнэтэй мэргэжилтнүүдийг гудамжинд гаргаж лааз өшиглүүлнэ гэдэг харамсмаар. Үнэхээр хувьчлах дээрээ тулбал МИАТ компани нь энэ олон ажилтандаа хувь болгоод өгчих хөрөнгө мөнгөөр тун хомс. Өнөөдрийн байдлаар өөрийн үндсэн хөрөнтө гэвэл нэг байшин, АН-26 ачааны чиглэлийн ганцхан онгоц байна. Тиймээс одоо байгаа ажилчдын нийгмийн асуудлыг нэлээд бодож байж шийдэх хэрэгтэй. Хувьчлах гэж хувьчлах бус хувьчилсны араа ямар нэг үр дүн өгөхөөр бүтэц хайх хэрэгтэй. Аливаа хувьчлагдсан үйлдвэрийн ажилчид хувьцаа авсан, малчид малаа авсан. Тиймээс өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа үнэ цэнтэй боловсон хүчнүүдийг гудамжинд гаргах бус хувьцаа эзэмшүүлэх зэргээр зохион байгуулалт хийвэл оновчтой гэж үзэж байгаа аж. Гэхдээ хувьчлах гэж яаралгүй эхлээд авиа компаниа хөл дээр нь босгож онгоцны тоог нэмэх, нислэг хийх чиглэлийг олшруулах, гаднаас нойтон түрээсээр авдаг онгоцнуудын асуудлыг шийдвэрлэх, нийслэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэх гээд ойрын хугацаанд хийх шаардлагатай ажил их байна.

Говь компанийн нууц далд эзэд хэдийнэ тодорсон тухай мэдээлэх болж. Хэдхэн хоногийн өмнө төрийн мэдэлд байсан ганц банкийг тун ашигтай худалдаж чадсан ТӨХ-ныхон Говь компанийг энэ ондоо багтаан хувьчлахаа мэдэгдсэн. Гурав дахь удаагаа үнэ хаялцуулах тавцанд гишгэх гэж байгаа тус компани сүүлийн жилүүдэд багагүй ашигтай ажилласан. Харин хувьчлагдах сургаар эмх замбараа нь багагүй алдагдаж жижиг хулгайн хэрэг тасрахаа байсан гэнэ. Хамгийн сүүлд нэгэн томоохон хулгайн хэрэг мандаж нэлээд хэдэн хүнийг холбогдуулан шалгах болж. 20 сая төгрөгийн боловсруулсан ноолуур алдагдсан ңь өнөөгийн удирлагын толгойны өвчин болжээ. Мөн удахгүй болох гэж буй тендертэй холбоотойгоор тус компанийнхан нэг cap амрах нь.

Зарим нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөгийн удирдлага Ц.Сэдваанчиг Бридж групптэй хамтран тендерт оролцох гэнэ. Өмнөх хувьчлалаараа санаанд хүртэл үнэд хүрээгүй аж ахуйн нэгжийн хувьчлалыг энэ удаа маш амжилттай хийнэ гэж ТӨХ-ныхон хэлж байсан. Ийнхүү үнэ цэнтэй аж ахуйн нэгжийн хувьчлал ид үргэлжилж байхад ТӨХ-ны дарга Д.Сугарыг халах солих тухай чих дэлсэх болж. Хэдийгээр энэ сураг ажиг батлагдаагүй ч нэлээд газар авч байна. Харин сандал ширээнийх нь асуудал хөндөгдөж буй ТӨХ-ны дарга өдгөө гадаадад томилолтоор ажиллаж байгаа гэнэ.

(Өнөөдрийн монгол 225/395)
Ц.Ургамал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button