Аваргын бүсээ хамгаална

Энэ нь тухайн үедээ бидний сонорт хүрч чадалгүй намжсан байна. Тэгвэл энэ удаад аваргын бүсээ хамгаалах тоглолтыг энэ оны 12 сарын 5-нд Английн Ковентри хотод хийх гэж байна. Дэлхийн боксын холбооны 57 кг-ийн жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалах уг тоглолтоор Африкаас гаралтай Их Британийн тамирчин Roy Rutherford-той халз үзэх гэнэ.
Олон улсын хэмжээний мастер тамирчин Ч.Цэвээнпүрэв ийн яриж байна.
үideo1
Ч.Цэвээнпүрэв нь баруун европт очиж тоглосон Монголын анхны тамирчин бөгөөд 2001 онд боксын өлгий нутаг болох Их Британийн аварга гэсэн хүндтэй цолыг авч, 2005 онд мэргэжлийн боксын Олон улсын хэмжээний мастер цолыг хүртэж байсан эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа өргөсөн алдартай тамирчдыг нэг юм. Энэ удаад манай тамирчин ялсанаар Дэлхийн боксын холбооны аваргын бүстийг үүрд хадгалах эрхтэй болох ажээ.
Тоглолт 12 үеийн турш болох ба ирэх очих болон хоол байрны зардлыг Нарантуул компаний босс Сайхансамбуу дааж, ивээн тэтгэхээр болсон. Энэ удаагийн тоглолтод тус тамирчинг удирдаж, дасгалжуулж байгаа багш Г.Оюунболд бидний зардал энэ тэрийг Нарантуул компани даана гэсэн. Бид нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох бодолтой байгаа. Хэвлэл мэдээллийнхнийг оролцуулах хүсэлтай байгаа, үүний хөрөнгө мөнгөний асуудал дээр ч мөн тэд компани ивээн тэтгэж байгаа гэж мэдэгдсэн.
Энэ талаарх дасгалжуулагч Г.Оюунболдын ярианд анхааралаа хандуулна уу
үideo2
Мөн нэгэн ивээн тэтгэгч тодорсон нь Мобиком корпорацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудаар дамжуулдаг үйлчилгээний Ньютел компани юм. Тус компани нь спортын салбарт өөрийн гэсэн байр суурийг эзэлж, бадминтон, уулын спорт, радио гэх мэтийн олон сдпортыг ивээн тэтгэдэг ажээ. Өнөөдрийн байдлаар Ньютел компани 300 орчим ажилтантай, мэдээлэл холбооны худалдаа үйлчилгээний Теди төв, 84 салбар, 6000 гаруй гэрээт борлуулалтын цэгээр 170 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн 600.000 үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэдэг байна.
Тус компаний гүйцэтгэх захирал Д.Болортой ярилцсаныг сонирхоно уу
үideo3
Тамирчины хувьд бэлтгэл сургуулилт хийхээр энэ долоо хоногтоо багтаад англид очиж бэлтгэлт хийхээр болоод байгаа. Энд уулын гүйлт, хоын кросс гээд бэлтгэлийг сайн хийсэн гэсэн. түүний бэлтгэл хангагчаар ч азийн тоглолтонд явах гэж байгаа сайн тамирчид ажилласан байна. Аваргын бүсээ хамгаалж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа гэсэн.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button