Эгчийнхээ байрыг дээрэмдсэнийг шүүх зөвтгөжээ

Цэнд гуай 1980-аад оны үед хотын захиргаанаас байр авах талаар хөөцөлдөж байгаад нас барж, өргөдлийн дагуу охин Чимэддоржид нь байр өгчээ. Хоёр хүүхэдтэйгээ амьдарч байсан Ц.Чимэддоржийнд төрсөн дүү Ц.Давааням нь 1984 онд эхнэр, хүүхэдтэйгээ нэг өрөөнд чинь сууя гэж гуйжээ. Шоронгоос дөнгөж гарч ирсэн, орох оронгүй төрсөн дүүдээ Чимэддорж үгүй гэж хэлж чадаагүй байна. Гэтэл хойноос ирээд хот минийх гэгчээр Ц.Давааням эгчийгээ аажим аажмаар дарамтлан орон байрнаас нь хөөх болжээ. Ц.Давааням хувьчлалын бичгийг чинь хөөцөлдөж өгье гэж байрны ордер, иргэний бичиг баримтыг нь эгчээсээ авч байр хувьчилсан бичиг дээр өөрийгөөхамтран эзэмшигч болгосон атлаа төрсөн охиныг нь бичилгүй ор тас орхисон байна. Ингээд бэлэглэлийн хуурамч гэрээ үйлдэн, эгчийнхээ гарын үсгийг
дуурайлган зурж, огт танихгүй С.Отгончимэг гэгч эмэгтэйд уг байрыг 17.5 сая төгрөгөөр заржээ.

Хожим нь эгч Ц.Чимиддоржоороо Та энд аәрын үсэг зурчих гэж байгаад бэлэглэлийн гэрээг баталгаажуулах нотариатын баримтдээр гарын үсэг зуруулчихсан аж. Ингээд Чимэддорж гуайг нэг л өдөр Манай хүүгийнд түр сууж бай. Тэнд нэг өрөө байр авч өгнө хэмээн байрнаас нь хөөн гаргажээ. Түүнээс хойш олон жил өнгөрсөн ч Ц.Чимэддорж юу ч олж авч чадсангүй. Хүү нь ч сүүлдээ түүнийг гэрээсээ хөөсөн байна. Улсын яллагч Ш.Алтанцэцэгэнэ хэрэгт Ц.Давааням нь бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар авч зарж борлуулан завшсан гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн 148-ийн 3-аар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Гэвч Баянгол дүүргийн ерөнхий шүүгч Н.Ичинхорлоо, шүүгч Х.Алтанцэцэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй шүүх хурал Ц.Даваанямыг цагаатгажээ. Бэлэглэлийн гэрээнд Ц.Чимэддорж охин Ч.Чанцал нарын зурсан гэх гарын үсэг хуурамч болохыг баталсан БГД-ийн Цагдаагийн хэлтсийн шинжээчийн дүгнэлт хавтас хэрэгт байдаг. Бэлээхэн ийм байтал, шүүх хуралд ирээд байсан гэрч Чанцал, Удвал нараар ч үг хэлүүлж мэдүүлгийг нь сонсолгүй зөвхөн Ц.Даваанямын ярьснаар асуудлыг нэг талаас нь шийдэж байгаа Баянгол дуүргийн шүүхийг шударга шүүх гэх үү, Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхэд улсын яллагч Ш.Алтанцэцэг эсэргүүцлээбичиж, хохирогч болон хохирогчдын өмгөөлөгч ч давж заалдах гомдлоо гаргажээ.

(Монголын мэдээ 230/2006)
Ц. СЭРХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button