Шюүкашинчё сонины газар Кёкүшюзанаас уучлал гуйжээ

таагүй мэдээлэл цацагдаж эхэлсэн билээ. Тэгвэл энэ сарын 16-нд Японы Шюүкашинчё сонины 4, газар, буруутай этгээд нь гавьяатаас уучлал эрсэн захиаг нийтэлжээ. Уг захианд кёкүшюзаны тухай хэвлэлд ташаа мэдээ өгч нийтэлсэн А гэгч манай бөхөд өршөөлийн захиа илгээхийн зэрэгцээ бүх талаар өөрийн бурууг хүлээсэн байна. Тэрээр Би бодит үндэслэлгүй зүйлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж, Кёкүшюзаны нэр хүндэд халдан цэцгэн замыг нь гутаалаа. Үүнийхээ дагуу ямар ч шийтгэл хүлээхэд бэлэн байгаа учраас миний хийсэн зохисгүй үйлдлийг өршөөнө үү гэж дамжуулжээ. Өдгөө хуулийн сургуульд сурч буй Кёкүшюзан Өршөөлийн захиаг авсны дараа би энэ шуугианыг дэвэргэмээргүй байна гэжээ.

Мөн тэр захиаг бичигч А энэ алдааныхаа төлөө Кёкүшюзан болон Ошима дэвжээ, Японы сүмогийн холбоо, Монгол Улсын Засгийн газарт маш их төвөг учруулсандаа уучлалт гуйж байна. Би бодит үндэслэлгүй зүйлийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж Кёкүшюзаны нэр хүндэд халдаж, гутаасандаа үнэхээр гэмшиж байна. Ийм зүйлээс болж маш их хохирол учруулсандаа ичиж байна. Хэлэхэд ч хэцүү юм. Би Кёкүшюзаны хөгжөөн дэмжигч бөгөөд өөрийн хүслээр байлгах гэснээсээ болж ийм зүйл хийчихлээ гээд дахин дахин уучлал эржээ.

КЁКҮШЮЗАНЫ АЛГАНЫ ХЭЭ ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙГАА
Японууд, эрт дээр үеэс эхлэн алдартай хүний Алганы хээг өрөө, тасалгаандаа тавих нь буян хишиг дууддаг гэж үзэж иржээ. Кёкүшюзаныг зодог тайлсантай холбогдон түүний алганы хээг авах, албан газар хувь хүмүүсийн захиалга ирсээр байгаа юм. Тэрээр энэ хугацаанд чамгүй олон алганы хээ дарсаы бөгөөд энэ ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа гэнэ.
Зууны мэдээ сонин 279 /2415/
Б. Сод

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button