Биеэ үнэлэгчдийн араас ижил хүйстэн мансуурагчид ДОХ-ын аюул дагуулж байна

л халдвар нь тархдаг мэтээр сэтгэх явдал газар аваад байгаа. ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүн илэрсэн тохиолдол бүрийд л тэр биеэ үнэлдэг нэгэн гэнэ гэсэн нэмэлт тайлбар алба юм шиг араас нь дагалддаг. Гэтэл энэ аймшигч өвчин тархах эрсдэл ерөөсөө Монгол оронд маш өндөр байгааг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, алив нян үржих таатай орчин гэж байдагчлан ХДХВ-ийн халдвар тархах тийм орчин нь Монголд бий болчихоод байна. Дэлхий дээр өнөөдөр ХДХВ-ын халдвар шинээр авч байгаа хүмүүсийн тал хувь нь 15-24 насны залуучууд байна. Нөгөө нэг зүйл бол ядуурал, ДОХ хоёр нэг зоосны хоёр тал гэж болно. Ядуурлаас болж амь зуухын эрхэнд аль ч улс орны олон тооны бүсгүйчүүд биеэ үнэлдэг.

Энэ бүхнийг эргэцүүлэн бодъё. Монголын хүн амын талаас илүү хувь нь 35 хуртэлх насны залуучууд. Манайд өнөөдөр ядуурал хүн амын 36 хувьд хүрсэн гэсэн албан ёсны баримт байна. Нийгэм бүхэлдээ ядууралд автчихаад байгаа өнөөгийн нийгэмд залуучууд маань хэрхэн амьдарч байна. Гуравхан бүлэгт хувааж авч үзэж болно. Нэг хэсэг нь их, дээд сургуульд сурч байгаа, нэг хэсэг нь амь зуухын эрхэнд гадаад улс оронд ажиллаж, нөгөө зарим нь гадаад орноос бараа зөөж арилжаа хийж явна. Үлдсэн гурав дахь хэсэг нь бидний хэлдгээр гудамж метрлэж хоног төөрүүлж буй. Энэ нөхцөл байдал нь Монголд ХДХВ-ийн халдвар маш хурдан тархах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Дотооддоо бид биеэ үнэлэгчид л гэж яриад байгаа ч хэнийг ингэж нэрлээд байгаагаа тэр бүр мэдэхгүй л байна. Улаанбаатар зочид буудал ч юм уу ер нь хэдхэн тогтсон газраар сэлгүүцэж унаа машин, очих буудалтай хэдэн бүсгүйг л ингэж хэлээд байгаагаас биш оюутны сургалтын төлбөрөө олж чадахгүй байгаагаас, авдаг цалин нь амжиргаанд нь хүрэлцэхгүйгээс баар цэнгээний газарт бийлэгжүүхэн хэн нэгэнтэй танилцаад гэрт нь дагаж очоод хоночихож байгаа хүнийг юу гэх вэ.

Энэ хүнийг эрсдэл дагахгүй гэж үү. Улс орон маань өөрөө үйлдвэрлэгч биш, эндээ суугаад ямар нэгэн юм хийж бүтээх гэхээр эдийн засаг, эрхзүйн орчин нь дарамт болоод байгаагаас Эрхүү, Эрээнээс гахай чирч яваа хүмүүс яах вэ. Хэн тэгж яваа билээ. Бас л нөгөө залуучууд маань долоо, арав, арван дөрөв хоногийн давтамжтайгаар ингэж ирж очиж яваа. Гэтэл өмнө, хойд хоёр хөршид маань энэ өвчний тархалт ямар байгаа билэа. Дэлхий дээр хамгийн олон хүнтэй, хүн амын нягтралаараа дээгүүрт ордог Хятад улсад өнөөдөр 840 мянган хүн ХДХВ-ийн халдвар авсан судалгаа байна. Хүн амтай нь харьцуулахад 0.1 орчим хувь байгаа мэт харагдавч одоо 31 мужидтархсан энэ халдвараас үр дүнтэй аргаар урьдчилан сэргийлэхгүй бол 2010 он гэхэд 10 сая хүрнэ гэсэн тооцоо байгаа аж…Манай наймаачдын 90 хувь нь өмнөд хөршөөсөө бараагаа татаж бид мэтийг төрсөн аймаг, сумандаа очиж амжаагүй л байхад тэд Хятад уруу хэд хэд очоод ирчихсэн байдаг өнөө үед энэ аймшиг биш гэж үү. Хойд хөршид маань ямар байна.

Бидний уламжлалт харилцаатай байнга ирж очиж байсан Орос улсад ХДХВ-ийн халдвартай 860 мянган хүн байна. Бидний монголчуудын хамгийн их зорчдог Москва, Эрхүү мужууд улсдаа ХДХВ-ын тархалтаар тэргүүлж байна. Манай улсын хилээр жилдээ 1.8 сая орчим хүн орж гарч байгаагийн 70 орчим хувь нь энэ л хоёр улсад зорчдог юм байна. Дээрх хоёр орноос ч ажиллах хүч манайд ирж удаан хугацагаар ажилладаг боллоо. Ялангуяа Хятадаас бол дан гэр бүлгүй залуухан хятад эрчүүд зам барилгын ажил хийхээр ирж хэдэн сараар ажиллаж, охид, бүсгүйчүүдийг маань мөнгөөр даллан дуудаж байна.

Нөгөө нэг зүйл бол ХДХВ-ийн халдвар тархах эрсдэл дагуулсан зан үйл Монголд өнөөдөр хэдийнэ бодит зүйл болоод байна. Мөн сууруулах бодис хэдхэн жилийн өмнө манай орны хувьд транзит буюу дамжин өнгөрүүлэх төдий зүйл байсан бол өнөөдөр залуучууд энэ зан үйлд автаж эхэлж. Тэд гаднаас оруулж ирэх, дотоодоосоо өвс түүх, эм тариа хэрэглэх гээд бүхий л аргаар мансуурч хамрах хүрээ нь тэлж байна. Ижил хүйстнүүд хэнээс ч айж цэрвэхээ больж ил цагаан амраглахболов.
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийнХДХВ/ДОХ, БЗДХ-тай тэмцэх алба ДОХ-оос сэргийлэх талаар харьцангуй их ажил хийж байгаг үгүйсгэх аргагүй. Гэхдээ 1981 онд анх илэрснээсээ хойш өнөөг хүртэл 20 гаруй сая хүний амийг авч одоод байгаа, одоо 36 сая хүн халдвар авчихаад байгаа, энэ өвчинтэй тэмцэх ажлыг ганцхан Эрүүл мэндийн яаманд, тэр нэг албанд даатгачихаад нэг хөтөлбөр гаргаад, хааяа нэг хурлаар хэлэлцэж, сурталчилгаа хийгээд суух нь юу л бол. Энэ өвчний шинжилгээг хүмүүс сайн дураар хийлгэж болно гэж зарлачихаад хүлээгээд суух нь ямар үр дүнд хүрэх бол.

Эрсдэлтэй бүлэгч вдэг эрсдэлтэй зан үйл бүхий хүмүүс тэнд хэр очиж байгаа бол. Хаврын хаварт л барилга, зам барина бүтээнэ босгоно гээд ирж байгаа, ирснийхээ маргаашаас л гудамжинд яваа охид хүүхнүүдийг татаж чангаагаад эхэлдэг тэр хэдэн зуу, мянган хятадууд тэнд очиж шинжилгээ өгч байгаа юу. Ижил хүйстнүүд, мансуурагчид, байнгын тарианд байдаг хүмүүс, гадаад оронд байнга зорчдог хүмүүс тийшээ очиж байна уу. Энэ талаар хэн юу мэдэж байна. Зарим хүмүүсийн ярьдагчлан бүх иргэнээ шинжилгээнд хамруулна гэж бүтэшгүй зуйл ярьж байхын оронд гадаад оронд байнга зорчдог, гадаад орноос манайд удаан хугацаагаар ирж байгаа гадaадын иргэд, мансуурагч, ижил хүйстэн, биеэ үнэлэгч зэрэг эрсдэлтэй зан үйл бүхий, хүмүүсийг албадан шинжилгэээңд оруулж байхыг хуульчлаад хүрч ядаж байгаа багахан хөрөнгөөрөө энэ ажлыг чанартайхан хийвэл үр дүнтэй биш үү.

(Монголын мэдээ 230/2006)
Х.Өлзийбаяр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button