Хятадад тансаглал газар авч байна

Энэ оны эхний хагас жилд үнэтэй цаг, гоёл чимэглэл, арьсан эдлэл ба бичгийн хэрэглэл үйлдвэрлэдэг тус компанийн орлого 22 хувиар өсч, 645 сая еврод хүрчээ. Энэ хугацаанд Швейцарийн Richemont компанийн барааны эргэлт Хятадад 64 хувиар өссөн байна. Гэсэн ч дэлхийд цагчин шинээр төдийлөн гарч ирэхгүй байгаа учир цагны наймаанд сөрөг нөлөө гарч эрэлт ихсэнэ гэж уг компани сануулж байна.

ТАНСАГЛАЛЫН АМТ
Richemont компани өөрийн адил үйлдвэрлэл эрхэлдэг бусад компаниудтай мэргэжлийн хүмүүс бэлтгэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаа аж. Өсч буй эрэлт нь ирээдүйд хүчин чадлын хомсдолыг бий болгох бөгөөд ойрын хэдэн жилдээ зарим салбарт хязгаарлалт үүсгэж болох талтай гэж Швейцарийн мэргэжилтнүүд үзэж байна. Одоохондоо ийм нөхцөл байдал үүсээгүй л байна. Дэлхийн ба Азийн эдийн засаг тогтмол өсч буй эрэлтийг хангаж байна.

Дээрх компанийн үнэтэй цагийн арилжаа сүүлийн хагас жилд 14 хувиар, гоёл чимэглэлийн эдлэл 13 хувиар өесөн гэнэ. Montblanc үзэг эрэлт эхтэй байгаа бөгөөд борлуулалт жилийн эхний зургаан сарынхаас 24 хувиар ихэсчээ. Alfred Dunhill-ийн барааны эргэлт нэг их сайн биш дөнгөж 11 хувиар өсөв. Харин моодны брэнд Chloe-ийн хувцасны наймаа бараг 100 хувиар өсчээ. Үүний зэрэгцээ Швейцарийн Richemont компани British American тамхины компанид 20 хувийн хөрөнгө оруулалт хийж 270 сая еврогийн ашигтай ажиллав.

Уг компанийн санхүүгийн албаны мэдээгээр худалдааны өсөлт өнгөрсөн сард удааширсан ч Richemont жилийн эцсийн дүн сайнаар гарна гэдэг найдаж байна. Аравдугаар сарын too ерөнхийдөө сайн. Одоо зул сарын баярын арилжаа эхэлж байгаа учир бидний найдлага талаар өнгөрөхгүй гэж тус компанийн захирлуудын зөвлөлийн дарга Йохан Руперт ярьж байна.

Ардын эрх сонин 228 /506/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button