Монгол шилтгээн-д Мир компани хөрөнгө оруулалт хийжээ

Тус компаниас гаргасан хувьцааны арилжаа сүүлийн хоёр өдөрт их хэмжээгээр борлогдсон нь дээрх компаниас Монгол шилтгээн-д хөрөнгө оруулахад нөлөөлсөн юм байна. Японы Мицуи компани 2005 оноос Монгол шилтгээн ХК-ийн үйл ажиллагааг сонирхон судлаж, тодорхой хугацаанд өөрийнхөө төлөөлөгчийг Монголд ажиллуулсны эцэст хөрөнгө оруулаар шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар тус компани Монгол шилтгээн ХК-ны хувьцаанаас 657 сая төгрөгийн үнэ бүхий хувьцаа худалдан авч хөрөнгө оруулалт хийгээд байна. Монгол шилтгээн ХК-ны хувьцааг манай орны төдийгүй Герман, Япон, АНУ-ын иргэд эзэмшиж байна. Нэгж хувьцаа нь 800 төгрөгөөр үнэлэгдэж, өнөөдрийн байдлаар нийтдээ 821.9 ширхэг хувьцаа арилжигдаад байна. Монгол шилтгээн ХК-ныхан хувьцааны борлуулалтын хөрөнгөөрөө үйл ажиллагаагаа өргөтгөхөөр төлөвлөөд байгаа гэж тус ХК-ийн Маркетингийн менежер С.Үжин хэллээ.

Ардын эрх сонин 228 506/
С.Цолмон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button