Д.Загджав шинэ албандаа очлоо

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын албыг хашиж байсан түүнийг хоёр cap гаруйн өмнө Засгийн газрын хуралдаанаар дээрх албан тушаалд томилсон нь ихээхэн хэл ам дагуулсан юм. Тухайлбал, Д.Загджавыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарын хамаатан, иймд ах, дүү хамаатан саднууд нэг байгууллагад хамт ажиллаж болохгүй гэж шуугисан. Харин Д.Загджав өөрөө болохоор тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг голсон тул өвчтэй хүн болж жүжиглэн эмнэлэгт хэвтсэн гэж хэвлэлээр бичиж байв.

Гэтэл гэнэт яагаад үүрэгт ажлаа хүлээн авах болов оо гэдэг нь одоогоор ойлгомжгүй үлдлээ. Энэ талаар өөрөөс нь тодруулахыг хүссэн боловч, Би өнөөдөр ажлаа дөнгөж хүлээн авч байгаа тул маш их завгүй байна. Тодорхой юм ярих боломжгүй гэж хариулсан юм. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бол Д.Загджав нь И.Эрдэнэбаатар сайдын эхнэрийнх нь холын хамаатан юм байна.
Түүнийг эзэнгүй байх хоёр cap гаруйн хугацаанд тус яамны зарим ажил удааширч, холбогдох албан бичгүүдэд гарын үсэг зурахад нэлээд хүндрэл гарч байсан гэнэ.

Ардын эрх сонин 228 /506/
С.Бадарч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button