Гаальд шинэчлэл модернизацын төсөл хэрэгжинэ

Уг төслийн өртөг нь 6.76 сая ам доллар. Үүнээс гаалийн байгууллагын мэдээллийн технологийг хөгжүүлэхэд 3.64 сая ам доллар, гаалийн дэд бүтцийг сайжруулахад 1.65 сая ам доллар, гаалийн чадавхийг бэхжүүлэхэд 790 мянган ам.долларыг зарцуулна. Төслийн 34 хувийг Азийн хөгжлийн банк, 19.6 хувийг Монгол Улсын Засгийн газар, 7.4 хувийг Солонгосын Засгийн газар санхүүжүүлнэ. Дээрх төсөл хэрэгжсэнээр Монголын гааль цахим гааль болж, гаалийн нэг цонхны үйлчилгээ бүрэн утгаараа хэрэгжинэ.

Өөрөөр хэлбэл худалдааг хөнгөвчлөх, бизнесийг дэмжихэд чиглэсэн бүхий л таатай орчин бүрдэж, шударга соёлтой үйлчилгээг нэвтрүүлнэ гэж үзэж байна. Монголын гаалийн албаны мэдээллийн технологийн хүрсэн төвшин, үр дүнг БНСУ-ын Засгийн газар, Солонгосын гаалийн байгууллага өндөр үнэлж, энэ амжилтыг бэхжүүлэх зорилгоор Монголын гаальчидтай хамтран Монголын гаалийн мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг үнэ төлбөргүй хийхийн зэрэгцээ 500 мянган ам долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэжээ.

Зууны мэдээ сонин 279 /2415/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button