Гадаад бодлогын оноо ба алдаа

Сүүлийн 15 жилд дэлхий дахинд зарчмын шал өөр хувьсал, өөрчлөлт гарлаа. Энд социалист систем задарсны дараахи үе буюу ардчиллын замаар замнаж эхэлснээс хойшхи хугацааг хамруулж ойлгох ба олон улсын харилцаанд шинэ дэг журам тоггож, хүйтэн дайны үеийн хоёр туйлт систем задран интеграцлагдаж буй олон туйлт систем рүү шилжсэн үе юм. Энэ урт хугацааны алдаа оноог дүгнэнэ гэдэг бол их хэцүү асуудал л даа.
Ер нь тухайн үеийн олон харилцааны систем, дэг журам, гадаад орчны нөхцөл байдал нь аливаа улсын гадаад бодлогод шууд утгаараа нөлөөлдөг. Тэр дундаа ЗСБНХУ-ыг тахин шүтсэн социалист системийн, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай орон байснаа томхон зарчмын өөрчлөлт хийж, ардчилал, зах зээлд шилжсэн явдал нь манай улсын гадаад бодлогод нөлөөлсөн нь дамжиггүй.

1994 оны Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөршийнхөө аль нэгийг өрөөсгөлөөр дагахгүй, бүхэлдээ тэнцвэртэй харьцаж, сайн хөршийн ёсоор өргэн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эн тэргүүний зорилт болгон оруулсан нь учиртай. Мэдээж хоёр их гүрний дунд хавчуулагдсан геополитикийн өвөрмөц байршилтай манай улсын хувьд энэ хоёр баганаа түшихгүй гээд яах билээ. Харин манай улс яах аргагүй хоёрхон улстай л хил залгаа оршдог байтал Гурав дахь хөрш гэж хэнийг хэлээд байна вэ? Шинээр орж ирсэн, сонирхол татам энэхүү ойлголт нь газар зүйн ойлголт биш юм. Турав дахь хөрш гэдэгт тодорхой ганц нэг орныг биш, харин манай орны ардчиллын замыг дэмжигч, тусламж, хандиваа харамгүй өгдөг орнуудыг хамруулан ойлгодог бөгөөд үүний үр ашиг нь ч гараад байгаа.
Даяаршил хэмээх эргэлт буцалтгүй үйл явц дэлхийн бүхий л улс орныг хамран салхилж, жижиг буурай, хөгжлөөр давуу гэлтгүй бүхий л улс орноос нээлттэй бодлогыг шаардах болсон. Даяаршил гэгч нь дэлхийн бодлогод зонхилох байр суурь эзэллээ.

XX зууны сүүлчээр энэ үйл явц эрч хүчтэй өрнөсөн нь шинжлэх ухаан, технологийн хөгжил, тухайлбал, мэдээллийн технологийн хөгжилтэй шууд холбоотой ба чухамхүү мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилт материаллаг үйлдвэрлэлд асар хурдацтай нэвтэрснээр эдүгээ даян дэлхийг бүхэлд нь хамран өрнөж байна. Хүйтэн дайнтай хамт үзэл суртал, улс төрийн саад бэрхшээл арилсан нь шинэ шинэ зах зээлийг нээж, нийтээрээ тууштай хөгжих боломжийг бүрдүүлсэн. Даяаршлын эл өрнөлт олон улсын харилцааны шилжилтийн үе шаттай давхацлаа. Энэ эрчээрээ явбал үндэсний ашиг сонирхолд хэрхэн нөлөөлөх вэ, энэ хоёр хсорондоо яаж зохицох ёстой вэ гэдэг асуудал хөгжиж буй жижиг орнуудыг хамгийн ихээр эмзэглүүлж байна.

Даяаршилд манай улс үлэмж хэмжээгээр татагдан орсон. Гэтэл даяаршил-ыгаа магтан бишрэхээс гадна, муучлан буруушаах нь элбэгшжээ. АНУ-ын ноёрхлоо тогтоох арга зам ч гэх шиг. Ямар ч л байсан ухарч зугтах зам нэгэнт үгүй болохоор манайх шиг жижиг буурай улсын хувьд аль болох өөрт ашигтайгаар, үндэсний эрх ашигтаа хохирол учруулахгүйгээр даяаршилд оновчтой оролцохыг эрмэлзэх хэрэгтэй.
Гэхдээ Будавч будавч гэхээр сахлаа будав гэгчээр манай улс хаа газрын олон улсын гэх тодотголтой арга хэмжээ, байгууллагуудад идэвхтэй оролцох болсон хандлага ажиглагдаж байна. Буруу ч юм уу, зөв ч юм уу хэмээн эргэлзэж байгаа хүмүүс олон. Мэдээж НҮБ болон бүс нутгийн голлох байгууллага, үйл явцад оролцох нь маргаангүй, зайлшгүй байх. Дэлхийн энхийг сахиулах гол механизм болох НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын гишүүн, ШХАБ-ын ажиглагчийн статустай, ЕАБХАБ-д түнш орон гээд дурдаад байвал хангалттай тооны олон улсын байгууллага, форумын гишүүн. Мөн НҮБ-ын Бичигтэн болох 10 жилийг санаачилж батлуулсан, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд гар бие оролцсон гээд тоочвол олон улсын үйл явцад оролцох оролцоо маш өндөр түвшинд, идэвхтэй байгааг мэдэж болно.

Үүнээс гадна зөвхөн олон улсын байгууллагууд ч биш, хоёр талын харилцаагаа гойд анхаарч ажилласныг сүүлийн җилүүдэд болсон манай улсын дээд, өндөр хэмжээний айлчлалуудаас тод харж болно. Хоёр хөрштэйгээ харилцаагаа уламжлалт, харилцан итгэсэн, түншлэлийн харилцаанд хүргэж, бусад улс орнуудтай өндөр хэмжээнд харилцан, түр саатаж мартагдаад байсан орнуудтайгаа хоёр талын харилцаагаа эргэн сэргээж, идэвхжүүлсэн. Энэ бүгд бол маргахын аргагүй бахархууштай, зөв зүйтэй үйл хэрэг. Гэхдээ энд салан баавгайн үлгэрийг санаж, нэгийг харахаараа нөгөөг мартаж орхигдуулахгүй байх хэрэгтэй болов уу гэж санагдана. Урьдын сайн харилцаатай орнуудтайгаа байж болох бүхий л салбарт хамтран ажиллах боломж байсаар байтал зарим нэгийг нь гээж болохгүй мэт.
Энд дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг зүйл бол манайхны хардамтгай зан байна. АНУ манай улсыг цэргийн бааз түшиц газар болгох гэж байна гэх, Япон улс манай газар нутагт ирж суурьших гээд байна гэнэ, хоёр хөрш маань хувааж залгих гээд байна гэнэ гэхчлэн. Мэдээж айхгүй ч гэсэн аягүй гэдэг шиг дотроо бодолтой, дороо суурьтай байх нь зөв ч, энэ олон улсууд манай улсыг хэн нэгэндээ май гээд өгчихгүй л болов уу.

Эцэст нь хэлэхэд манай Монгол Улс гадаад бодлогынхоо залгамж чанарыг дээдлэн, нэг биш, нэлээн хэдэн нүүдлийн цаадахыг харахыг хичээж, хамхуул өвс шиг хаа газар хийсэхгүй шиг, бодлоготойхон байвал дэлхийн энергийн зүрхэн газарт орших манай улс бусад улсуудын хувьд барж идэх хоол биш шүү дээ!

ГХЯ-ны Нээлттэй мэдээллийн өдөрлөгийн зохин бичлэгийн уралдааны тэргүүн байрын шагналт, МУИС-ийн
ОУХС- ийн IҮ дамжааны оюутан Г.Гантуяа

Ардын эрх сонин 228 /506/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button